Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
“Фантастик”-ийн хамгийн хөгжилтэй имижтэй жүжигчин бол Э.Алдар. “Гайхамшигт жижигхэн хүмүүс” нэвтрүүлэг түүний авьяасыг илүү тод харуулсан бөгөөд бие даан хэд хэдэн кинонд тоглочихсон нь түүнийг хэр хөдөлмөрч болохыг харуулдаг. Э.Алдар өрх тусгаарлан “МАСК”-ын Ганзотой нэгдэж продакшн байгуулжээ. Түүгээр зогсохгүй анхны киногоо нээх гэж байна. Гол дүр нь Г.Ариунбямба гэхлээр сонирхол татаж байна шүү.
Сампилын хувьд хөдөөний хөрслөг бор залуу байхаа больж фитнессийн тамирчин болоод гялалзаж яваа. Хэн хэн нь орон зайтай, авьяаслаг жүжигчдийн хамтрал сонирхол татаж байна.
“Фантастик”-ын хэдтэйгээ Э.Алдарыг хэрэлдсэн гэж байгаа ч заавал тэгж мушгих хэрэг юун. Хошин урлагийнхан задран тус тусдаа продакшн нээснээр үзэгчдэд сонирхолтой байсан. Киночид ч шинэ замаар давхиж болно шүү дээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
