Үндэсний Статистикийн Хороо эрх баригчдын захиалгат тоог эвлүүлэв

Үндэсний Статистикийн Хороо эрх баригчдын захиалгат тоог эвлүүлэв

ХААНА НЬ ЮУ НЬ ӨСӨӨД БАЙГАА ЮМ БЭ, СТАТИСТИКИЙН ХОРОО

Үндэсний статистикийн хорооноос цагийн цагт л “Эдийн засаг өслөө” гэсэн мэдээлэл хүргэж байдаг ч тэр нь айл өрхийн үүдээр орж байсан нь үгүй. Үүнийг өнөөдрийн монголчуудын амьдрал нотлоод өгнө. Энэ удаад ч Монгол Улсын эдийн засаг өнгөрөгч 2023 онд 7,0 хувиар өссөнийг зарлалаа. Тухайлбал, уул уурхайн салбар 23.4 хувиар, Тээврийн салбар 39.3 хувиар, Аж үйлдвэр, барилгын салбар 4.1 хувиар, Үйлчилгээний салбар 9.2 хувиар тус тус өссөн бол Хөдөө аж ахуйн салбар 8.9 хувиар унажээ.

Үнэхээр эдийн засаг ингэж өссөн бол та бидний амьдрал сайжрах байв. Гэтэл ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт ядуурч, иргэд өр зээлдээ баригдсан хэвээрээ байгааг надаар хэлүүлэх юун.

Уул уурхайн салбар 23.4 хувиар өслөө гэж байгаа нь хэдэн сая тонноор нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүн зөөж байгаа учраас өсөлт гарч таарна. Гагцхүү уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирж байгаа энэ их өсөлт иргэдэд ямар хүртээлтэй байгаа вэ гэхээр учир дутагдалтай. Зөвхөн ногдол ашиг хэмээх 100 орчим мянган төгрөгөөр хэмжээгүй л бол иргэдийн өвөрт орчихсон зүйл алга. Тээврийн салбарын 39.3 хувийн өсөлт бол уул уурхайн бүтээгдэхүүнээ дагаж өссөн үзүүлэлт байх. Түүнээс манай улсад тээврийн салбар хөгжиж сүйд болсон зүйл байхгүй.

Аж үйлдвэрийн салбар 4.1 хувиар өслөө гэх нь ямар учиртай юм гэж хэн ч гайхна. Уг нь “аж үйлдвэр гэж эдийн засгийн нэгэн хэсгийг нэрлэх ба энэ нь үйлдвэрлэл болон материаллаг бараа бүтээгдэхүүний боловсруулалтаар эсвэл үйлдвэр дэх бараа болон тоног төхөөрөмжөөр илэрхийлэгдэх ба гар аргаар хийх үйлдвэрлэлийн хэлбэртэй харьцуулахад өндөр хэмжээнд механикжсан эсвэл автоматжуулсан байдаг. Хөгжлийн процесс болон аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэлбэрийн гүйцэтгэлийг аж үйлдвэржүүлэлт гэдэг” ажээ. Энэхүү тодорхойлолтоос харахад манай улсад аж үйлдвэр бараг байхгүй гэж хэлж болно. Гэтэл хаанаас ямар аж үйлдвэр гаргаж ирээд 4.1 хувиар өссөн гэх тоон үзүүлэлт харуулж байгаа хэрэг вэ.

Эрдэнэтийн уулын баяжуулах, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой болон “МАК” цемент гэх мэтээр хувь хувьсгалын үйлдвэрүүдийг нэрлэж болох байх. Гэтэл Хөтөлийн цемент шохойны үйлдвэр өнгөрөгч 2023 оны турш хэрүүл тэмцэлтэй ажилласан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч алдагдалтай ажилласан. Өөрөөр манайд Хөнгөн үйлдвэрийн салбарт ганц ч үйлдвэр алга. Мэдээж хэрэг аж үйлдвэрийн салбарт барилгын материал үйлдвэрлэлээс эхлээд тавилга гэх мэт аар саархан зүйл ч багтах байх.

Гэхдээ “Аж үйлдвэрийг гар аргаар хийх үйлдвэрлэлийн хэлбэртэй харьцуулж болохгүй. Өндөр хэмжээнд механикжсан эсвэл автоматжуулсан байдаг” гэжээ. Эндээс үзэхүл хаанаас ийм өсөлт гаргаж ирэв гэж хэн ч бодно.

Үйлчилгээний салбарын өсөлт байж болох цар тахлын үеэр хэдэн мянгаараа үүд хаалгаа барьсан. Тухайн үед буюу 2021 оны гуравдугаар сард МҮХАҮТ-аас өгсөн мэдээллээс харахад “Монгол Улсад бүртгэлтэй 140 мянган компани байгаагаас 90 мянга нь Х тайлан ирүүлсэн. 30 мянган компани нь дампуурсан. Тэд эргэж сэргэх ямар ч боломжгүй. Яагаад гэхээр бүх нөөцөө дайчилж, өмч хөрөнгө тоног төхөөрөмжөө хүртэл зарсан” хэмээж байв. Үүнээс гадна 2023 оны мэдээллээс харахад тэдгээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сэргээгүй гэж байв. Эдгээр дампуурсан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь үйлчилгээний газрууд байсан. Гэтэл яахаараа өссөн үзүүлэлттэй байдаг юм гэж бас л хардаж болно.

Хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улсын стратегийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбар 8.9 хувиар унажээ. Манай улсын ДНБ-ний 13 шахам хувийг эзэлдэг салбар ийн унаж байгаа нь эмгэнэл шүү. Уул уурхайн салбарын өсөлт байж болох ч энэ бол түр зуурын үзүүлэлт. Мөнхийн зүйл биш. Харин хөдөө аж ахуй, мал аж ахуй бол манай улсын эдийн засгийн мөнхийн тулгуур хүчин зүйл байсаар байх болно. 

С.БАЯР

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

8 цаг 5 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

12 цаг 7 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

13 цаг 36 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

14 цаг 36 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

14 цаг 47 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

Уржигдар 09 цаг 32 мин

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

2026-05-08

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2026-05-07

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

13 цаг 36 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2026-05-07

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

2026-05-07

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

12 цаг 7 мин

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2026-05-07

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2026-05-07

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

8 цаг 5 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

2026-05-07

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

2026-05-07

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2026-05-07

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Сурталчилгаа