Шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг 250-300 сая ам.доллараар байгуулна

Шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг 250-300 сая ам.доллараар байгуулна

Улсын баяр наадмын төв талбай буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 38 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор арав хүрэхгүй га болтлоо багасчээ.

Энэ асуудлаар хотын дарга Х.Нямбаатар "Би Хотын дарга болоод хэд, хэдэн аж, ахуй нэгжийг үнэхээр дийлдэггүй. Олон нийтийн дэмжлэгийг авмаар байна. Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд найман га газар л үлдчихээд байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн одоогийн удирдлагуудыг ирж уулзаж, өмчлөлөө шилжүүлж өг гэж байгаа. Өмчийн харилцааны газраас бичиг явуулсан.

ХҮЙ ДОЛООН ХУДАГ ДАХЬ 12 МЯНГАН ГА ГАЗАРТ 26 БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛНА

“Монгол наадам” цогцолбор орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар анх 2013 онд байгуулагдсан. Энэ газарт 26 ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа гэнэ. Тус газрыг байгуулсан цагаас хойш улсын 12.582 мянган га газрыг “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтад зориулан, ашиглахаар тусгай хэрэгцээнд авсан байдаг. “Монгол наадам” цогцолборын үндсэн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гарсан бөгөөд ойролцоогоор томоохон 26 орчим бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байгаа ажээ. Үүний хамгийн том байгууламж нь 30 мянган хүний суудалтай битүү цэнгэлдэх хүрээлэн юм.

Тус газрын дарга С.Сайнбаяр "Энэ жилдээ шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг барих талаар чиглэл өгөөгүй. Шинэ бүтээн байгуулалтыг гадаадын хөрөнгө оруулалтаар барих төлөвлөгөөтэй байгаа. Шинээр барих цэнгэлдэх хүрээлэнгийн ерөнхий зураг төсөл нь гарчихсан. Гүйцэтгэл нь тодорхой болсноор ажлын зураг нь бэлэн болно. Нийт 26 байгууламжийн төсөв нь нэг тэрбум ам.доллар болж байгаа бөгөөд зөвхөн шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнг барихад 250-300 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн. Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн дагуу олон улсын байгууллагын дэмжлэгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байгаа" гэдэг хариултыг өгсөн юм.

Өмнө нь Засгийн газрын тогтоолоор Хүй долоон худаг, Яармаг гэсэн хоёр газар цэнгэлдэх барихаар баталсан байсан. Тэр шийдвэрээ дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, 30-40 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнг Хүй долоон хутагт "Монгол наадам" цогцолборын талбай дээр барихаар шийдвэрлэсэн байдаг. Ерөнхий төлөвлөгөөгөөр 26 барилга байгууламж барьж, 2030 он хүртэлх төлөвлөгөөгөө баталсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

Тус газрын дарга асан Д.Хатанбаатар 2019 онд ярихдаа “Манай байгууллага тусгай хэрэгцээт газрыг 2015 онд авахад иргэн, аж ахуй нэгжийн хууль ёсны өмчлөх эрхийг зөрчсөн газрын давхцлын асуудал байсан. Энэ асуудлыг 2016 оноос хойш гурван жил хөөцөлдөж, одоогоор Төв аймгийн Аргалант сумаас авч байгаа газрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Мөн дээр нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс 551 га газрыг авч байгаа. Ингээд газрын асуудлыг нөхөн төлбөргүйгээр шийдвэрлэж, НИТХ-д өргөн барьж, тогтоол шийдвэр гаргуулна. Засгийн газрын тогтоолынхоо өөрчлөлтийг оруулбал 2015 онд 256 дугаар тогтоолоор авсан газар маань хууль ёсных болж баталгаажих юм. Ингээд газрын асуудал баталгаажсанаар бүтээн байгуулалтынхаа 50 хувийг шийднэ гэсэн үг.

Мөн Хүй долоон худагт дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж чадах юм бол бүтээн байгуулалтын ажил төр, хувийн хэвшлийн түншлэлээр өрнөх боломжтой. Бид ажлаа дунд болон урт хугацаанд төлөвлөн харж байгаа. Нийт 12 мянган га газар дээр аялал жуулчлалын томоохон бүс байгуулахын тулд мэргэжлийн спортын холбоодынхоо удирдлагуудтай уулзаж, ярилцаж байна” гэдгийг хэлж байв.

Монгол Улсад жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр гадаадын маш олон жуулчин зорин ирдэг. Харамсалтай нь, наадмын үеэр ирсэн нийт жуулчдын 20 орчим хувь нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадам сонирхоод буцдаг. Тиймээс ирэх жилүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршлыг солих уу, шинээр байгуулах байгууламжийн бүтээн байгуулалтыг хэрхэн хийх нь ихэд сонирхол татаж байна.

Цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 38 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор найман га болтлоо багасчээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” компани нийт 12.7 га газар эзэмшдэг байв.

Олон улсын карго, сургалтын төв, караоке баар гэсэн хаяг Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон үйлчилгээ явуулна. Газрын тохижилтын талаар ам нээгээд ч хэрэггүй. Улсын баяр наадам дөхөхөөр л улсын төсвөөр хэдэн сандал, саравчийг нь засна. Бусад үед мартагдаад удаж буй.

Хэдий Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг хувьчилсан ч газрыг нь зөвхөн спортын зориулалтаар түрээсэлж, ашиглах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд хашаа хатгаж, барилга байгууламж барихаас гадна машин ачилтын үйлчилгээ явуулж байсныг албаныхан зогсоож байсан.

Нийслэлээс 2020 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргаж, 20 гаруй тэрбумаар үнэлэх асуудлыг ярьсан удаатай.

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

8 цаг 5 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

12 цаг 7 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

13 цаг 36 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

14 цаг 35 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

14 цаг 47 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

Уржигдар 09 цаг 32 мин

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

2026-05-08

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2026-05-07

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

13 цаг 36 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2026-05-07

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

2026-05-07

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

12 цаг 7 мин

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

2026-05-07

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

2026-05-07

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

8 цаг 5 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

2026-05-07

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

2026-05-07

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2026-05-07

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Сурталчилгаа