Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
"PGL Major Copenhagen 2024"-ын эрхийн төлөөх Ази тивийн урьдчилсан шатны тэмцээн БНХАУ-ын Шанхай хотод эхэллээ.
Энэ сарын 28-ны өдрийг дуустал үргэлжлэх "Asia-Pacific RMR"-т Ази, Номхон далайн шилдэг найман баг өрсөлдөж байна. Энэ тэмцээнд манай улсаас "TheMongolz", "ATOX Esports" багууд болон монгол тоглогчтой "Myth Avenue", монгол дасгалжуулагчтай Австралийн "Grayhound Gaming" багууд оролцож байна.
Тодруулбал, энэхүү тэмцээн нь 1,250,000 ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн шилдэг 24 баг оролцож байна.
"PGL Major Copenhagen 2024" гуравдугаар сарын 17-31-ний хооронд Данийн нийслэлд болно. Тус тэмцээнд Ази тивээс хоёр баг оролцох боломжтой юм.
Урьдчилсан шатны эхний тоглолт TheMongolz болон Myth Avenue багуудын хооронд BO1 журмаар Ancient map-д болоход TheMongolz 13-4 харьцаагаар хожлоо.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
