Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, ашигт малтмалын орд газрын эрэл, хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэж, ордын нөөц баялгийг шинэчлэн тогтоосон, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн зэрэг шалгуур үзүүлэлтээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн геологийн багийг “Хайгуулын шилдэг баг”-аар шалгарууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар, “Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран "Монголын Геологи, Хайгуул - 2025" чуулга уулзалтыг 2025 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус арга хэмжээ нь салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи, судалгааны дэвшлийг танилцуулах, эрдэс баялгийн хайгуулын салбарт ил тод байдлыг хангахын зэрэгцээ, шилдэг хамт олон, хайгуулын багийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдэг хайгуулын багаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Геологийн баг хамт олон шалгарсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоож, Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
