Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Компанийн 2025 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтээр 20 удаагийн цахим арилжаагаар 1.3 сая тн нүүрс борлуулж 2.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 742.2 тэрбум төгрөгийн татвар төлж, эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр орууллаа. Мөн оны эхний хагас жилийн байдлаар 13.8 сая тонн нүүрс олборлож, 10.2 сая тонн нүүрс экспортод гаргасан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны 2 дугаар сараас эхлэн нүүрсийг зөвхөн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод байдлаар биржээр, хил нөхцөлөөр худалдаалж байна.
Нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа эхэлснээс хойш оны эхний хагас жилийн байдлаар нийт 135 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 26.3 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалаад байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
