Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монголын рок попд өнгө нэмдэг охидын цөөн хэдэн хамтлагийн нэг нь "3 охин". 1998 онд дуулж эхэлсэн тэд урлагийн тогоондоо гайхам дуу хоолойгоороо эрхгүй ялгардаг. Хувийн амьдралаа төвхнүүлэхээр уран бүтээлээсээ багагүй хугацаанд завсарлага авсан. Энэ хугацаанд хамгийн идэвхтэй байсан ганц гишүүн нь Г.Анхмаа. Тэрээр жүжигчний карьераа хөөж, дэлгэцийн хэд, хэдэн уран бүтээлд тоглож, соло дэбют хийгээд ч амжсан. Аргагүй л хөлжсөн баян О.Орхонтой ханилсан нь түүний урлагийн карьерт том түлхэц болсон гэлтэй.
Хожуу амьдрал зохиож, хамтдаа уран бүтээл хийгээгүй удсан тэд энэ жил тоглолтоо хийхээр зэхжээ. Оны өмнө амьд хөгжимтэй шууд лайв хийж, хуучны дуунуудаа сэргээж дуулсан. Энэ удаад тэд "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр"-ыг тохиолдуулан 03.08-нд эх орондоо тоглох бол 03.09-нд БНСУ-ыг зорих нь ээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
