Б.Мэргэн өмгөөлөгчийн алдартай хэргүүд болон түүний тухай сонирхолтой 10 баримт
Ө.Содгэрэл дэлхийн загварын салбарын хамгийн нэр хүндтэй “BoF 500 Class of 2025”-д багтсан анхны Монгол хүн боллоо
Солонгосын волейболын спортод Монголын тамирчин Inkushi буюу Энхсоёл од болон шуугиан дэгдээгээд байна. Өмнө нь Солонгосын ахлах сургууль болон оюутны лигт тоглож, телевизийн волейбол шоу болох “The Wonder Coach”-д оролцсоноор олны танил болж, өөрийн ур чадвар, авьяасаа харуулаад амжжээ. Тэр хэрээр олон фэнтэй болж, хүрээгээ тэлсэн Ж.Энхсоёл 2025 оны MBC Awards арга хэмжээнд Солонгосын алдарт тамирчин Kim Yeon koung-ы хамтаар “Best Couple” шагнал хүртсэн нь Солонгосчуудыг талархлыг хүртжээ.

Түүний аав нь улсын начин М.Жамьянпүрэв бол ээж нь волейболын олон улсын мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Нарантуяа нар юм. Өдгөө БНСУ-ын V-лигийн эмэгтэй клуб Daejeon Jung Kwan Jang Red Sparks багтай гэрээгээр тоглож байна. Түүнчлэн Ж.Энхсоёлын тухайд Asia Quota буюу Азийн квотын гишүүнээр мэргэжлийн лигт элсэж, багийн бүрэлдэхүүнд бүртгэгдсэн нь одоогийн хамгийн том амжилт бөгөөд Монгол эмэгтэй тамирчин Солонгосын дээд зэрэглэлийн мэргэжлийн волейболын лигт тоглож буй цөөн тохиолдлуудын нэг юм.

Тиймдээ ч Inkushi-г харах гэж зорин ирэх фэнүүдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг дасгалжуулагч нь хүртэл онцлон ярьжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
