“Playtime Festival 2024”-д оролцох онцлох 10 артист

“Playtime Festival 2024”-д оролцох онцлох 10 артист

Амьд хөгжимд дурлагсдын хүсэн хүлээдэг Playtime Festival энэ жил долдугаар сарын 4, 5, 6, 7-нд болно. Тус пестивалд энэ жил 21 улсын 50 гаруй гадаад хамтлаг, уран бүтээлчээс бүрдсэн 170 хүнтэй бие бүрэлдэхүүн оролцох аж. Энэ нь өмнөх оноос хоёр дахин их болсон үзүүлэлт юм. Энэ ч утгаараа Playtime Festival олон улсын гэх тодотгол нь нэмэгдсээр байна. Тэгвэл бид энэ удаа "Playtime Festival 2024"-д оролцох онцлох уран бүтээлчдийг танилцуулж байна.

Deafheaven

Deafheaven нь таван гишүүнтэй Америкийн пост метал хамтлаг юм. Уг хамтлаг нь анх 2010 оны хоёрдугаар сард Сан Франциско хотод дуучин Жорж Кларк, гитарчин Керри Маккой нийлснээр албан бусаар байгуулагдсан байдаг. Тэд тухайн ондоо анхны демо цомгоо бичүүлж, бие даан гаргаснаар албан ёсоор өөрсдийгөө зарласан. Харин түүний дараагаар Deafheaven гурван шинэ гишүүнийг элсүүлж, аялан тоглолтоо хийж эхэлсэн түүхтэй.

Таван хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг олон арван аялан тоглолтод оролцож байсан бөгөөд 2010 оны долдугаар сард анхны тоглолтоо хийж байжээ. Ийнхүү Deafheaven хамтлаг демо цомгоо гаргаснаас хойш жил орчмын дараа 2011 оны дөрөвдүгээр сард анхныхаа "Roads to Judah" гэх нэртэй цомгоо гаргаж байв. Үүнээс хойш тэд таван цомог гаргасан бөгөөд тэдгээрээс хоёр дахь цомог болох Sunbather нь сонсогч, шүүмжлэгчдээс тухайн жилдээ өндөр үнэлгээ авч, шилдэг цомгоор хүртэл нэрлэгдэж байв.

  • 2010 Untitled deafheaven demo​
  • 2011 Roads to judah
  • 2013 онд Sunbather
  • 2015 New bermuda
  • 2018 Ordinary corrupt human love
  • 2020 10 years gone
  • 2021 Infinite granite

Одоогийн бүрэлдэхүүн:

  • Жорж Кларк – гоцлол дуучин (2010 оноос өнөөг хүртэл)
  • Керри Маккой - гитарчин (2010 оноос өнөөг хүртэл)
  • Даниел Трейси – бөмбөрчин (2012 оноос өнөөг хүртэл)
  • Шив Мехра – гитарчин, арын хоолой (2013 оноос өнөөг хүртэл)
  • Крис Жонсон – басс гитарчин, арын хоолой (2017 оноос өнөөг хүртэл)

Teenage Fanclub

Teenage Fanclub нь одоогоос 35 жилийн өмнө буюу 1989 онд Глазго хотод байгуулагдсан Шотландын альтернатив рок хамтлаг юм. Анх мус хамтлагийг Норман Блэйк, Рэймонд МакГинли болон Жерард Лав нар үүсгэн байгуулж байв. Сонирхорлтой нь, домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлагийн нэгд энэхүү альтернатив рок урсгалаар тоглодог Teenage Fanclub аж. Тэд өдгөө аль хэдийнээ нийт студийн 12 цомгийг гаргаад байна.

  • А Саtholic Education 1990
  • The King 1991
  • Bandwagonesque 1991
  • Thirteen 1993
  • Grand Prix 1995
  • Songs from Northern Britain 1997
  • Howdy 2000
  • Words of Wisdom and hope whit Jad fair 2002
  • Man made 2005
  • Shadows 2010
  • Here 2016
  • Endless arcade 2021
  • Nothing Lasts Forever 2023

Одоогийн бүрэлдэхүүн:

  • Норман Блэйк - гоцлол дуучин, гитарчин (1989 оноос өнөөг хүртэл)
  • Рэймонд МакГинли – гоцлол дуучин, гитарчин (1989 оноос өнөөг хүртэл)
  • Фрэнсис Макдоналд – бөмбөрчин (1989 оноос өнөөг хүртэл)
  • Дэйв Макгоуан –гитарчин (2004–2018), басс гитарчин, арын хоолой (2019 оноос өнөөг хүртэл)
  • Euros Childs-Өнөөг хүртэл

Idiotape

Idiotape нь Өмнөд Солонгосын электрон хөгжмийн хамтлаг. Тэд 2010 оны долдугаар сард анхны EP цомгоо, жилийн дараа анхны цомгоо гаргасан байдаг. Ингэхдээ анхны цомог нь 2012 оны Солонгосын хөгжмийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг бүжиг ба электрон цомог"-оор шалгарч байжээ.

Уг хамтлагийг байгуулахад 1960-1970-аад оны Солонгосын сонгодог рок болон The Doors, Radiohead, Metallica, Pantera зэрэг хамтлаг нөлөөлсөн байна. Түүнчлэн, тус электрон хөгжмийн хамтлаг нь нэгэн ярилцлагадаа "Бид эхлээд электрон хөгжим хийж, электрон хамтлаг байгуулахыг хүссэн учраас эхэлсэн. Бид өөрсдийгөө дуу авиа, жанрын хувьд хязгаарлахгүй байхыг хичээдэг. Бид хийхийг хүссэн бүхнээ хийнэ” хэмээж байв.

Харин тэдний нэрний тухайд авч үзвэл англиар "тэнэг", "соронзон хальс" гэсэн үгсийн нийлбэр

TOE

Toe нь Японы пост-рок хамтлаг юм. Тус хамтлаг нь 2000 онд байгуулагдсан бөгөөд Кашикура Такаши/бөмбөрчин/, Мино Такааки/гитарчин/, Ямане Сатоши/басс гитарчин/, Ямазаки Хироказу/гитарчин/ гэсэн дөрвөн гишүүнээс бүрддэг байна.

Toe хамтлагийн уран бүтээлүүдийн онцлог нь эрч хүчтэй бөмбөр, уянгалаг, цэвэрхэн гитарын аялгуутай холилдсон байдал нь юм. Тэдний тухайд улсдаа тогтмол аялан тоглолт хийдэг бол өнөө жил манай улсад ирж өөрсдийн уран бүтээлээ толилуулахаар болжээ.

Уран бүтээлийн тухайд уг хамтлаг нийт дөрвөн цомог, зургаан EP гаргаснаас хамгийн сүүлийн EP болох Our Latest Number нь 2018 онд гарчээ. Түүнчлэн, уг хамтлагийн цөөнгүй хүн 2021 онд Sonny Boy анимэ цувралын дуунд хувь нэмрээ оруулсан гэдгээр нь мэдэх юм.

Цомог:

  • The Book About My Idle Plot on a Vague Anxiety (2005)
  • For Long Tomorrow (2009)
  • Hear You (2015)
  • 独演会 "DOKU-EN-KAI" (2021)

EP:

  • Songs, Ideas We Forgot (2003)
  • New Sentimentality (2006)
  • New Sentimentality "Tour Edition" (2008) Enhanced CDEP Limited to 1000
  • Toe/Collection of Colonies of Bees (2009)
  • The Future Is Now (2012)
  • Our Latest Number (2018)

Vomitory

Vomitory бол 1989 онд гитарчин Урбан Густафссон, басс гитарчин Ронни Олсон нарын үүсгэн байгуулсан Шведийн “death metal” хамтлаг юм. Тус хамтлаг нийт есөн цомог гаргасан бөгөөд бүгдийг нь Metal Blade Records дээр гаргасан. 2013 онд салж, 2017 онд нэг удаагийн шоунд оролцохоор эргэн нэгдсэний дараа Vomitory 2018 онд албан ёсоор шинэчлэгдсэн байдаг.

Тус хамтлаг нь нийтдээ есөн цомогтой бөгөөд хамгийн сүүлийн цомгоо All Heads Are Gonna Roll нэртэйгээр өнгөрсөн жил гаргаж байжээ.

  • Raped in Their Own blood (Metal Blade, 1996)
  • Redemption (Metal Blade, 1999)
  • Revelation Nausea (Metal Blade, 2001)
  • Blood Rapture (Metal Blade, 2002)
  • Primal Massacre (Metal Blade, 2004)
  • Terrorize Brutalize Sodomize (Metal Blade, 2007)
  • Carnage Euphoria (Metal Blade, 2009)
  • Opus Mortis VIII (Metal Blade, 2011)
  • All Heads Are Gonna Roll (Metal Blade, 2023)

Одоогийн гишүүд:

  • Урбан Густафссон – гитар (1989–2013, 2017, 2018–одоо)
  • Тобиас Густафссон – бөмбөр (1989–2013, 2017, 2018–одоо)
  • Эрик Рундквист – басс (1997–2013, 2017, 2018–одоо), (1999–2013, 2017, 2018–одоо)
  • Питер Өстлунд – гитар (2005–2013, 2017, 2018)

НараБара

НараБара нь монгол ардын, уламжлалт акустик хөгжмийн зэмсэг, жазз, электрон хөгжимтэй хослуулан тоглодог Өвөрмонгол хамтлаг юм. Хамтлагийн гишүүн Идэр багын найз, хамтран зүтгэгч Асартай хамтран "НараБара" мэндэлж байв.

Идэрийн тухайд өнгөрсөн жил манай улсын кино театруудаар гарсан “Хүй” киноны гол дүрд тоглосноор хэдийнээ монголын сонсогчдод танил болсон билээ. Тэдний хувьд өнгөрсөн оны есдүгээр сард "Сайн уу" тоглолтоо Улаанбаатар хотод зохион байгуулсан түүхтэй.

Elephant Gym

Elephant Gym нь 2012 оны хоёрдугаар сард байгуулагдсан Тайваний Каошюн хотын рок хамтлаг юм. Тус хамтлаг нь ах дүү KT Chang (басс гитарчин) болон Tell Chang (гитарчин), бөмбөрчин Чиа-Чин Ту нараас бүрддэг.

Энэхүү хамтлаг нь нийтдээ Balance EP (2013), Angle (2014), Work EP (2016), Underwater (2018), Dreams (2022), World (2023) зэрэг зургаан цомогтой. Ингэхдээ тэд олон улсын болоод улсын хэмжээний олон тооны шагналыг хүртэж, оролцож байсан удаатай.

Тухайлбал, 2013 онд тав дахь Golden Indie Music Awards-д шилдэг хамтлаг номинацид оролцож шалгараагүй ч 2019 онд даагаа нахиж, 10 дахь Golden Indie Music Awards-д шилдэг хамтлагаар шалгарч байлаа.

Инээмсэглэл

Инээмсэглэл хамтлаг сайн дурын уран сайханчдаас бүрдэж 1978 онд албан ёсоор тухайн үеийн БНМАУ-ын "Мэдээлэл радио телевизийн улсын хороо" (МРТУХ)-ны дэргэд байгуулагдсан эстрадын хамтлаг юм. Өдгөө 46 жилийн ойтойгоо золгож буй тус хамтлаг “Playtime”-н төв тайзнаа гарахаар болсон байна.

Үндсэн бүрэлдхүүн:

  • Н.Ганхуяг -/гитарчин, дуучин, Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны ажилтан/.

  • Б.Долгион -/ая зохиогч, бас гитар, “Новости Монголии” сонины ажилтан/.

  • Б.Бадар-Ууган -/гитарчин, дуучин, Монгол телевизийн ажилтан/.

  • Ч.Ганболд -/даралтат хөгжим, дуучин, Энх тайван, найрамдлын хорооны ажилтан/.

  • Я.Оюундэлгэр /дуучин, оюутан, эмэгтэй/.

  • Г.Пүрэвдорж -/даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч/.

  • Д.Цогдэлгэр -/ая зохиогч, гитарчин, даралтат хөгжим тоглоно, дуулна, Монголын радиогийн ажилтан/.

  • Т.Энхболд -/Хамтлагийн ахлагч, бөмбөрчин, МОНЦАМЭ агентлагийн ажилтан/.

  • П.Батчимэг- /ая зохиогч-гитарчин/

Э.Минжинсор

Монголын анхны охидын хамтлаг болох “Spike” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Э.Минжинсор анх удаа амьд хөгжмийн хамтлагтай тайзнаа дуулахаар болсон. Түүний байгуулалцсан “Spike” хамтлаг нь 1997 онд байгуулагдаж “Пентатоник” наадмаас шинэ, шилдэг хамтлагийн шагналыг авч байсан.

Тэдний тухайд гадаад дуу дуулж эхлээд дараа нь өөрсдөө дуугаа зохиодог болсон юм. Харин Э.Минжинсорын өөрийн дуунаас “Нууцхан хайр”, “Зүүдэнд ургасан тэр минь”, “Нүцгэн байхыг минь битгий хараарай” гэх дуу нь хэдийнээ олны чихэнд дасал болжээ. “Би урлагаас үхсэн мэт л алга болсон байсан юм билээ. Удахгүй шинэхэн уран бүтээлээр эргэн уулзана” хэмээгээд байса тэрээр ийнхүү Playtime-н тайзнаа сонсогчидтойгоо уулзах нь.

Night train -Шөнийн галт тэрэг

Шөнийн галт тэрэг нь 1998 онд байгуулагдсан, Монголын альтернатив рок хамтлаг юм. Хамтлагийн гишүүд 1996 онд танилцаж байсан бөгөөд 1998 онд Төөгөө, Буянаа, Баясаа, Одхүү гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ. Гэхдээ 2001 оны намар "Scream" хамтлагт дуучин байсан Цэцэн нэмэгдэж орсноор таван гишүүнтэй болсон түүхтэй.

Бүрэлдэхүүн:

  • Цэцэнбилэг-Хамтлагийн гоцлол дуучин,Солонгос хэлний багш орчуулагч мэргэжилтэй.
  • Занданхүү-Хамтлагийн гитарчин .
  • Төгөлдөр-Хамтлагийн гитарчин, Монгол судлаач мэргэжилтэй.
  • Баясгалан-Хамтлагийн басс гитарчин. Эдийн засагч мэргэжилтэй.
  • Одхүү-Хамтлагийн бөмбөрчин. Зочид буудал, зоогийн газрын удирдлагын мэргэжилтэй.
  • Тэдний хувьд нийт "Цэнхэр шувуу" 2004 , Шөнийн галт тэрэг 2023 гэсэн хоёр цомогтой.

Харин тоглолтын тухайд дараах хугацаанд хийж байв.

  • "Хайлсан шоколад" (2002 оны дөрөвдүгээр сар)

  • "Acoustic Evening" (2004 оны арванхоёрдугаар сарын 17, 2005 оны дөрөвдүгээр сарын 22)

  • Шөнийн галт тэрэг LIVE CONCERT 2022 (2022 оны арваннэгдүгээр сарын 12)

  • “Цэнхэр шувуу” цомгийн 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт (2024 оны хоёрдугаар сарын 03)

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

Уржигдар 12 цаг 20 мин

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

Уржигдар 11 цаг 57 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

Уржигдар 10 цаг 31 мин

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Сурталчилгаа