Викториа Бекхэм Францын хүндэт одонгоор шагнууллаа

Викториа Бекхэм Францын хүндэт одонгоор шагнууллаа

Викториа Бекхэм Парис хотноо Францын Соёлын яамнаас загвар, энтертайнментын салбарт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Францын хүндэт одон болох “Урлаг, утга зохиолын одон” хүртжээ.

content 3734 Викториа Бекхэм Фран

Spice Girls хамтлагийн гишүүн байсан Викториа Бекхэм амралтын өдрүүдэд “Baby Spice” хочит Эмма Бантонгийн 50 насны ойг тэмдэглэсний дараа нөхөр Дэвид болон хүүхдүүдийнхээ хамтаар Францын нийслэлд хүрэлцэн ирсэн нь энэ юм.

Том хүү Бруклин Бекхэм өнгөрсөн долоо хоногт гэр бүлийнхээ талаар маргаан дагуулсан мэдэгдэл хийсний дараа олон нийтийн анхаарлаас зайлсхийх үүднээс шагнал гардуулах ёслолыг хаалттай байдлаар зохион байгуулжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр Дэвид Бекхэм болон гэр бүлийн бусад гишүүд, мөн Францын загварын салбарын нөлөө бүхий төлөөлөгчид болох Антуан Арно, Франсуа-Анри Пино нар оролцон, хүндэтгэл үзүүлсэн байна.

content 3734 Викториа Бекхэм Фран

Урлаг, утга зохиолын одон нь Францын соёлын амьдралд бодит хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог шагнал юм.

Тодруулбал, Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн баасан гарагт Louis Vuitton-ы загвар зохион бүтээгч, реппер Фаррелл Уильямсыг Хүндэт Легион одонгоор шагнасан бол Дэвид Бекхэм өнгөрсөн арваннэгдүгээр сард Их Британийн Хаан Чарльз III-аас рыцарь цол хүртсэнээ “амьдралынхаа хамгийн бахархалтай мөч” хэмээн тодорхойлж байжээ.

content 3734 Викториа Бекхэм Фран

Өдгөө 51 настай Викториа загварын шоугаа анх Лондон, Нью-Йоркт толилуулж байсан бол 2022 оноос хойш өөрийн брэндийн шинэ цуглуулгуудыг Парист тогтмол танилцуулж иржээ. Соёлын сайд Дати түүнийг “өөрийн уран бүтээл, тууштай хөдөлмөрөөр Франц улстай гүн, тогтвортой холбоо тогтоосон” хэмээн үнэлсэн байна.

content 3734 Викториа Бекхэм Фран

content 3734 Викториа Бекхэм Фран

content 3734 Викториа Бекхэм Фран

content 3734 Викториа Бекхэм Фран

content 3734 Викториа Бекхэм Фран

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.