Шатрын Азийн аварга шалгаруулах багийн тэмцээнд Монголын эрэгтэй баг Пакистаныг 4:0-ээр хожлоо

Шатрын Азийн аварга шалгаруулах багийн тэмцээнд Монголын эрэгтэй баг Пакистаныг 4:0-ээр хожлоо
 

 АНЭУ-ын Абу Даби хотод шатрын Азийн аварга шалгаруулах багийн тэмцээн эхэлж, Монгол, Хятад, ОХУ, Энэтхэг, Казахстан, Узбекистан тэргүүтэй 18 орны баг өрсөлдөж байна.

Монголын эрэгтэй баг нээлтийн тоглолтод Пакистаныг 4:0-ээр хожиж гараагаа сайн эхлүүлсэн бол өчигдөр Сиритэй 2:2-оор тэнцжээ. Багийн бүрэлдэхүүнд Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Х.Итгэлт, С.Чингүүн, Х.Өлзийхишиг, ФИДЕ мастер Н.Содбилэгт нар багтжээ. Эрэгтэйчүүд өнөөдөр Узбекистаны багтай цагаанаар тоглоно.

Тэгвэл эмэгтэйчүүд нээлтийн тоглолтдоо АНЭУ-ыг 4:0-ээр хожсон бол өчигдөр Энэтхэгийг хүчтэй багтай 2:2-оор тэнцжээ. Энэ тоглолтод манай багийн нэгдүгээр ширээнд тоглож буй их мастер Т.Мөнхзул хожигдсон бол кандитат мастер Х.Баясгалан, ФИДЕ мастер Н.Содгэрэлт нар тэнцэж, ФИДЕ мастер Э.Хүслэн багтаа хожсоноор тэнцээний оноог авчирсан байна. Тэд өнөөдөр Узбекистаны багтай хараар тоглох хуваарь гарчээ. 

Тэмцээний аварга баг болон медальтнууд энэ сарын 17-нд тодорно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.