Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Японы сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын удирдаж байсан Мияагино дэвжээнд харьяалагддаг Хокүсэйхо буюу А.Даваанинж дэвжээнийхээ доод зиндааны бөхчүүдэд удаа дараа бие махбодын хүчирхийлэл үйлдсэнээс болж тус дэвжээг хааж, бөхчүүдийг тараах саналыг өнгөрсөн баасан гарагт гаргасан.
Уг шийдвэрийг эсэргүүцэн өчигдөр /2024.03.12/ Мияагино дэвжээний үзэгч, дэмжигчид цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд 7500 хүний гарын үсэг цугларчээ. Тэгвэл энэ асуудлыг дахин хэлэлцэхээр болсон талаар Японы “Hochi news”мэдээлжээ.
Тодруулбал, Хакүхо М.Даваажаргалын удирддаг байсан Миягино дэвжээ нь Исэгахама дэвжээнд харьяалагддаг бөгөөд тус дэвжээний удирдалгууд Миягино дэвжээг хаах эсэх асуудлыг хэлэлцэхээр дахин уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
