Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Жил бүр дэлхийн театрын өдрийг угтан дэлхийн сонгодог зохиолыг тайзнаа амилуулдаг найруулагч М.Батболд дахин шинэ салхи үлээх нь. Тэрээр анх 2019 онд И.В.Гётегийн алдарт бүтээл “Фауст”-аар өнгөө гаргаж, өөрчлөлт авчирсан удаатай. Үүний дараа “Гэм зэм”, “Опал”-ыг тайзнаа амилуулж, ямархан найруулагч гэдгээ харуулж байв.
Харин энэ удаа “1984” романаас сэдэвлэсэн постдрам жүжиг энэ сарын 21-нд нээлтээ хийх гэж байна. Найруулагч М.Батболд энэ удаад дахин С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нарыг сонгожээ. Цагтаа Драмын тайзыг хамтдаа эзэгнэж явсан тэд ийнхүү 18 жилийн дараа нэг тайзнаа гарах нь. Дэлхийн театрын өдөр, урин хавартай учран золгодог “Орфей” театрын энэ удаагийн жүжиг нийгэм, цаг үеийн том толь, том тэсрэлт болох биз ээ.



Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
