МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

Манай улсад танил тал, найз нөхөд, нөлөө бүхий хүмүүсээр дамжуулж, хамгаалуулж төрд ажилладаг, танилгүй нь "гудамжинд" амьдардаг бичигдээгүй хууль үйлчилж ирсэн. Аймаг, сумдын сургууль, цэцэрлэг, төр захиргааны байгууллагаас эхлээд бодлого тодорхойлох яам, тамгын газруудад хүртэл хуулийн цоорхойгоор танил талаараа далимдуулж, төрийн албыг  төрлийн алба болгочихсон явдал ч олон бий. Ялангуяа, Засгийн газар, УИХ-ын харьяа байгууллага, орон нутагт төрийн албаны хууль бус томилгоо хамгийн их байна.

Том зургаар харвал, Засгийн газрын тэргүүн солигдоход Засгийн газрын гишүүд, сайд дарга нар, цаашлаад хууль хүчний байгууллагаас эхлээд худалдааны газрын дарга хүртэл солигддог. Жишээ нь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ суудлаасаа буухад түүний талынхан тэр чигтээ арчигдсан. Л.Оюун-Эрдэнийн эцэг нэгт ах найруулагч “Херо” Б.Баатар хүртэл өнөөдөр яллагдагчаар татагдсан нь олны анхааралд байна.

Энэ бүхэн том улс төр, дээгүүр түвшинд өрнөдөг драма. Харин дунд түвшинд энэхүү драма чимээгүй, гэхдээ нэлээн хортой байдлаар өрнөдөг. Нэг жишээ нь “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын даргаар Чингэлтэй дүүргийн төлөөлөгч Д.Отгонбаатар 2025 онд хоёрдугаар сарын 3-нд томилогдсон. Д.Отгонбаатар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.

Мэдээж шинэ даргыг дагаж сандал суудлын сэлгээ нэлээдгүй явагдсан. Хачирхалтай нь, тус байгууллага 30-40 гаруй алба хаагчтай. Тэдний дийлэнхи нь мэргэжлийн бус, ажлын чиг үүргийн шаардлага хангахгүй, төрийн албан хаагч томилох шаардлагад нийцээгүй авлига, арын хаалгаар төрийн албанд  томилогдсон олон хүмүүс байдаг байна. Тухайлбал, хүний нөөцийн мэргэжилтэн, IT инженер, эдийн засагч, нярав  гээд үргэлжилнэ.

Тэдний нэг нь Монголын Оюутны холбооноос 300 сая төгрөг хувьдаа завшиж АТГ-т шалгуулж явсан Д.Батбаяр “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын маркетингийн албаны дарга болжээ. Сурсан юмыг сураар боож болохгүй гэгчээр тэрээр мөнгө завших, зувчуулах ажлаа сурамгай үргэлжүүлж байгаа талаар эх сурвалжууд хэлж байна.

10 жилийн өмнө Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр, дэд Ерөнхийлөгч Д.Батчулуун нар эрх мэдэл, албан тушаалаа ашиглан оюутнуудаас их хэмжээний мөнгө завшиж хувьдаа байр, машин худалдан авсан. Тэд оюутны өдөрлөг, илтгэл, лекц, тэмцээн уралдаан зохион байгуулсан хэмээн санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн мөнгө завшдаг байсан нь баримт нотолгоогоор ил болж эцэст нь хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байсан билээ.

Ёс зүйн хувьд төрийн алба бүү хэл төрлийн албанд ч тэнцэхгүй энэ этгээд эцэст нь Монгол наадам цогцолборт хурган дарга болж, мөнгө зувчуулах ажлаа үргэлжлүүлж байгаа нь чухамдаа монгол төрд нүүрлэсэн зуд юм.  

Уг нь энэ асуудлыг цэгцлэх зорилгоор төрийн албанд хуулийн цоорхой ашиглан ажилд орсон алба хаагчдыг ажлаас нь  чөлөөлж, хууль дүрмийн дагуу томилох “Шүүр” ажиллагааг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эхлүүлж байсан хэдий ч эзэнтэйгээ хамт таг чиг болсон.  

Төрийн албанд туршлагатай мэргэжилтнүүд гэхээс илүүтэй төрөл садны, танил талын мэргэжлийн бус томилгоо газар авч, гаарсаар байгаагийн нэг жишээ энэ юм.

М.Үүрийнтуяа

Дубайд аялсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгийг хувьдаа завшжээ

Уржигдар 20 цаг 51 мин

ФОТО: БНСУ-ын А зэрэглэлийн одуудын тансаг зэрэглэлийн костьюм хийдэг "Suit fabric"-ынхан Монголд

Уржигдар 16 цаг 27 мин

"Монос"-ын Л.Эрдэнэчимэг ах Л.Хүрэлбаатартайгаа хөрөнгө булаалдах “цусгүй дайн” эхлүүлжээ

Уржигдар 15 цаг 24 мин

Автозам, засвар арчлалтын компанийн 900 гаруй ажилтан 2026.03-р сараас хойш цалин аваагүй тул ажил хаяхаа мэдэгдлээ

Уржигдар 13 цаг 38 мин

Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй

Уржигдар 13 цаг 15 мин

4 тэрбумын саравчтай Урт цагааны тохижилтын нийт төсөв 39 тэрбум төгрөг гэв

Уржигдар 13 цаг 10 мин

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ногдуулна

Уржигдар 10 цаг 58 мин

Шадар сайд Н.Номтойбаяр Гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Уржигдар 09 цаг 42 мин

“Nolur Cashmere”-ынхан БНСУ-ын №1 ёслол, хүндэтгэлийн захиалгат хувцасны “Suit fabric” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Уржигдар 07 цаг 34 мин

Ерөнхийлөгчийн ажлын хэсгийнхэнд “Боловсролтой хулигаан” зан давамгайлж зангараг, жудаг дутагдав

2026-04-09

Мэдээллийн технологийн үндэсний паркийн данс нээгдлээ

2026-04-09

АН-ын дарга О.Цогтгэрэл: АН цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно

2026-04-09

“УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах” хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

2026-04-09

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан өнөөдөр 10:00 цагт болно

2026-04-09

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-08

“АЮУЛГҮЙ МОНГОЛ ХҮҮХЭД” төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана

2026-04-08

Ц.Идэрбат: Хотын дарга Х.Нямбаатарт нөөцийн махны цэгүүдийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн 

2026-04-08

Б.Батцэцэг: Төрийн албан хаагчийн нэг өдөр зайнаас ажиллах журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ

2026-04-08

Дэлхийн алдарт “TOP CHEF” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй

2026-04-08

Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүргээр нь харьцуулан танилцуулж байна

2026-04-08

"Монос"-ын Л.Эрдэнэчимэг ах Л.Хүрэлбаатартайгаа хөрөнгө булаалдах “цусгүй дайн” эхлүүлжээ

Уржигдар 15 цаг 24 мин

Дубайд аялсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгийг хувьдаа завшжээ

Уржигдар 20 цаг 51 мин

Циркчид төв талбайд үнэгүй тоглох гэж байна

2026-04-08

Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой зурсан энэ хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно

2026-04-07

Дуучин Хаянаа аавынхаа төгссөн сургуульд 18 сая төгрөгийн үнэ бүхий бага ангийн сандал ширээ бэлэглэжээ

2026-04-07

Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна

2026-04-07

Н.Мөнхнасан: Дансаа нээлгэмээр байна Ерөнхий сайд аа!

2026-04-06

Ерөнхийлөгчийн ажлын хэсгийнхэнд “Боловсролтой хулигаан” зан давамгайлж зангараг, жудаг дутагдав

2026-04-09

НЗДТГ: “UIH.MN” сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулах санал асуулга, иргэдийн өргөдөл хүчингүй

2026-04-06

Nolur Cashmere БНСУ-ын домогт мастер тэйлор Жейдон Пакаар luxury загварыг Монголд урлуулах нь

2026-04-06

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчид таалагдсан бол ёс зүйтэй, таалагдаагүй бол ёс зүйгүй гэдэг асуудал үүснэ

2026-04-07

Эмээлт паркийн бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлнэ

2026-04-06

С.Амарсайхан дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрахаас татгалзжээ

2026-04-08

Г.Баасан: Өнөөдөр бол Монголчуудын сэтгэлд гал асаасан түүхэн өдөр. Энэ нийгэмд хүн бүр үнэт зүйлээ хамгаалж байх ёстой

2026-04-07

Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжээгүй гишүүд

2026-04-08

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ

2026-04-06

холимог тулааны улс хоорондын багийн тэмцээн болох Black cup-д оролцохоор тулаанчид мордлоо

2026-04-06

Шадар сайд Н.Номтойбаяр Гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Уржигдар 09 цаг 42 мин

4 тэрбумын саравчтай Урт цагааны тохижилтын нийт төсөв 39 тэрбум төгрөг гэв

Уржигдар 13 цаг 10 мин

“Nolur Cashmere”-ынхан БНСУ-ын №1 ёслол, хүндэтгэлийн захиалгат хувцасны “Suit fabric” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Уржигдар 07 цаг 34 мин

Сурталчилгаа