Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг өөрчлөхийг Rio Tinto-оос шаардаж, Ерөнхий сайд Г.Занданшатар шийдэмгий байр суурь илэрхийлэн, шаардлага тавьсныг Financial times, Bloomberg, The Wall Street journal, The Times, Reuters зэрэг дэлхийн хамгийн том мэдээллийн агентлагууд нийтэлжээ.

Тухайлбал Rio Tinto-ийн хэрэгжүүлж буй 18 тэрбум ам.долларын Оюу Толгойн төслийн гэрээний нөхцөлийг Монгол Улс “шударга бус” хэмээн үзэж, дахин хэлэлцэх шаардлага тавьсан талаар Financial Times сонин мэдээлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Кэйти Жаксон тэргүүтэй албаны хүмүүстэй уулзахдаа “Одоогийн нөхцөл байдал нь Монголын ард түмэн болон Улсын Их Хурлыг хууран мэхэлж байгаа мэт санагдаж байна” гэж Оюу Толгой төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлснийг The Wall street journal, Reuters, Financial times, Bloomberg, The Times зэрэг дэлхийн топ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон байна.

Rio Tinto компанийн төлөөлөгч Reuters агентлагт өгсөн тайлбартаа Монголын Засгийн газартай идэвхтэй хэлэлцээ хийж байгааг онцлоод Оюу Толгой төслийн боломжийг бүрэн ашиглаж талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох Оюу Толгойн төслийн 34 хувийг Монгол Улс, харин 66 хувийг Rio Tinto эзэмшдэг.

Уг уурхай нь Rio Tinto компанийн зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хамгийн том төсөл бөгөөд 2011 онд ил уурхайн олборлолт эхэлсэн юм. Financial Times сонины мэдээлснээр, Монгол Улс Оюу Толгойн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтын өөрийн эзэмшлийн хувийг санхүүжүүлэх зорилгоор Rio Tinto-оос 11 хувийн хүүтэй олон тэрбум долларын зээл авсан байна. Монголын Засгийн газар уг зээлийн хүүгийн хэмжээг 6 хувиас доош бууруулах, мөн төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг багасгах санал тавьсан талаар мэдээлэлд дурджээ.

Талуудын хэлэлцээ амжилтгүй болбол Rio Tinto компанийн Монголд төлөх экспортын татварын хувь хэмжээг нэмэгдүүлж болзошгүй гэдгийг онцолсон байна. Оюу Толгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 500 мянган тонн зэс олборлох боломжтой гэж компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

6 мин

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

38 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ЧОЙ ЖИН ВОН-ыг хүлээн авч уулзжээ

53 мин

Нийслэлд маргаашаас цэрэг татлага эхэлнэ

1 цаг 53 мин

Индонез улсын 26 иргэн хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

18 цаг 9 мин

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

18 цаг 38 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

22 цаг 45 мин

“Баянхошуу хот орон сууцжуулах” төслийн 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна

Өчигдөр 09 цаг 55 мин

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Өчигдөр 09 цаг 49 мин

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

Уржигдар 17 цаг 54 мин

“ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ-2026” анх удаа орон нутагт болно

Уржигдар 17 цаг 21 мин

Мөнгөний бодлогын хороо 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд шийдвэр гаргажээ

Уржигдар 16 цаг 48 мин

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

Уржигдар 16 цаг 21 мин

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

Уржигдар 11 цаг 43 мин

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

Уржигдар 10 цаг 17 мин

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

Уржигдар 09 цаг 21 мин

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа

2026-04-27

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс мөнгө татаж хонхны баяр тэмдэглэсэн сургуулиудад хариуцлага тооцно

2026-04-24

Дуурийн театр “МИШЭЭЖ” байна

2026-04-27

2012 оноос хойш нас барсан 132,692 иргэний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ

18 цаг 38 мин

Туулын хурдны зам төслөөс болж Хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын А.Баяр нар тулааны рингэн дээр гарч ирэв

2026-04-27

Н.Учралын итгэлт баруун гар М.Говьсайхан Нийслэлийн МАН-ын хороог тэргүүлнэ

2026-04-24

“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

2026-04-24

Багш, шавийн хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн дэлгэгдлээ

Уржигдар 10 цаг 17 мин

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь өөрөө төсөл гацааж эхэлбэл Монголд юу ч урагшлахгүй

2026-04-23

Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр урлагаас төрд "крандуулав"

2026-04-27

Улсын арслан Э.Батмагнай 8950 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

2026-04-24

Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөг болгохыг шаардаж өлсгөлөн зарлана гэв

2026-04-23

Санхүүгийн боловсролын “cургагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ

2026-04-24

Хүүхдийн зуслангийн түүхэн дэх хөгжлийн шинэ хуудас нээгдлээ

2026-04-24

Иргэд авто машины торгуулиа T-Pay, Ebarimt аппликейшн ашиглан шимтгэлгүй төлөх боломжтой

Өчигдөр 09 цаг 49 мин

НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн хурлаар “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх талаар хэлэлцлээ

2026-04-24

А.Баяр: НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ

2026-04-27

БҮТ: Жишиг 1000 бодлогоос ЭЕШ-т орж ирэхгүй

Уржигдар 16 цаг 21 мин

М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан

2026-04-27

НИТХ-д боловсролтой, ажилсаг, хотын залуусаас илүү цүнх баригч хэрэгтэй гэв үү?

Уржигдар 11 цаг 43 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

22 цаг 45 мин

Сурталчилгаа