Шинээр томилогдсон элчин сайдуудын ХЭН НЬ ХЭН БЭ

Шинээр томилогдсон элчин сайдуудын ХЭН НЬ ХЭН БЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын улсуудад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

Элчин сайдууд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Шинээр томилогдсон элчин сайдуудын хэн нь хэн бэ

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жагдагийн Оюунбаатар

Тэрээр  “Цагаан шонхор” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2012-2016 онд Хэнтий аймгийн Засаг даргаар ажилласан.

 Төрийн албанд 12 жил ажилласнаас сүүлийн дөрвөн жил дипломат албанд ажилласан гэжээ. Тодруулбал, 2021-2025 онд БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байжээ. Герман, орос, англи хэлтэй бөгөөд 1985 онд ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийг агрохимич, хөрс судлаач мэргэжлээр төгсөн байна.

Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямцэрэнгийн Энхтайван

Тэрээр УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан.  Н.Энхтайван нь гадаад худалдааны мэргэжлээр 1993 онд БНХАУ-д их сургууль төгсч, энэ чиглэлээрээ магитсрын зэргээ хамгаалсан байна.  Харин түүний хүү Мэндтүвшин нь "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талын 34 хувийг төлөөлж ажиллах гурван гишүүний нэгээр томилогдон ажиллаж байгаа.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэндийн Мөнх-Оргил

Тэрээр МАН-ын туршлагатай улстөрчдийн нэг ч 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ эрт илэрхийлсэн. Тухайн үед Элчин сайдаар томилогдоно гэсэн мэдээлэл гарч байсан ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөхөөр томилогдон ажилласан.

Тэрээр гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Мөн Хууль зүйн яамны дэд сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд хоёр удаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваахүүгийн Баттөр

Тэрээр МИАТ-ийн компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Цар тахлаас шалтгаалан 2020 оны хоёрдугаар сараас олон улсын нислэгийг зогсоосноор 315 нислэг гүйцэтгэн, тээвэрлэлтийн орлого тасарч, 2020 онд 58 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээн үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрсэн гэсэн шалтгаанаар чөлөөлөгдөж байжээ. Мөн Ч.Улааныг Сангийн сайдаар ажиллаж байхад Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан билээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Лхагвасүрэн

Тэр нь 1994 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр бакалавр, 2002 онд БНСУ-ын "Хандонг глобал" их сургуулийг Төрийн санхүүгийн удирдлагын магистр, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Санхүүгийн удирдлагын магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн.

Тэрбээр,  2013-2016 онд Эрдэнэс Таван Толгой ХК-д Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, эдийн засгийн газрын захирал, Санхүү эрхэлсэн захирал,

- 2016-2018 онд Олон Улсын Санхүүгийн Корпорацад ТХХТ хариуцсан зөвлөх, 2016 оноос Сэцэн Билгүүн Консалтинг ХХК-ийн  Үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал,

-2021 оноос Гадаад Харилцааны Сайдын Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх,

-2023 оноос "Тэнгэр Капитал" ҮЦК ХХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсайханы Болормаа

Тэрээр 2017-2022 онд ГХЯ-ны Европын газрын дэд захирал, 2022 оноос хойш Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманп Элчин зөвлөхөөр ажиллаж байжээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганболдын Уянга

Тэрээр дипломат албанд 17 жил ажилласан туршлагатай бөгөөд 2006 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ.

 Түүний хувьд 2008 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажиллаж мерит зарчмаар дэвшин ажиллажээ. Сүүлд 2024-2025 онд Америк, Ойрхи Дорнод, Далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллахаас гадна Сингапур улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байжээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дансрангийн Булган

Тэр нь БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1999 онд улс төр, хуулийн мэргэжлээр төгсчээ.   Түүний хувьд 1999 оноос Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд техник ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд мерит зарчмаар дэвшин олон жил ажилласан байна.

Мөн 2017-21021 онд БНХАУ-ын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, 2021-2024 онд Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал болон захирал, 2024 оноос Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байжээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржраагийн Мөнхтөр

Тэрбээр төрийн албанд 14 жил ажилласнаас сүүлийн долоон жил дипломат албанд ажиллажээ. Түүний хувьд 2000 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, орон судлаач мэргэжлээр төгссөн байна. Мөн 2006 онд магистр, 2010 онд докторын зэргээ хамгаалжээ. Герман, англи, орос хэлний мэдлэгтэй. Тэрбээр 2019-2023 онд Герман улсад суугаа Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх, 2023 оноос Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байжээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваахүүгийн Баттөр

Түүний хувьд 2018-2021 онд "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал,

-2021-2022 онд Сангийн яамны МУ-ын "Хилийн боомтын үндэсний зөвлөл"-ийн ажлын албаны дарга,

-2022 оноос эхлэн Сангийн яамны Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн зохицуулагчаар ажиллаж байв.

Мөн Ч.Улааныг Сангийн сайдаар ажиллаж байхад Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан билээ.

 

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

10 цаг 29 мин

Нөөцийн махыг өнөөдрөөс зургаан байршилд 13-15 мянган төгрөгөөр борлуулна

14 цаг 43 мин

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

15 цаг 2 мин

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 32 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

16 цаг 59 мин

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш /2026.05.20/ болно

17 цаг 10 мин

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

Уржигдар 18 цаг 44 мин

Чингэлтэй дүүрэгт цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна

Уржигдар 16 цаг 32 мин

“GS25” 5 нас хүрлээ

Уржигдар 13 цаг 08 мин

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүлжээ

Уржигдар 09 цаг 46 мин

Ц.Идэрбат: Махны ченж тогтолцоог халах цаг нь болжээ

Уржигдар 09 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа өгнө

Уржигдар 09 цаг 19 мин

2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ

Уржигдар 09 цаг 17 мин

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Ерөнхий сайд Н.Учрал “Тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа

2026-05-15

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

2026-05-15

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

Уржигдар 10 цаг 22 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

15 цаг 32 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Хотын даргын марафон: Х.Нямбаатартай ринген дээр ил үзэлцсэн Э.Бат-Амгалан Хотын дарга болох уу?  

2026-05-17

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

16 цаг 59 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

2026-05-15

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

2026-05-15

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

2026-05-15

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

2026-05-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

Уржигдар 12 цаг 55 мин

Сурталчилгаа