Ардын жүжигчин арай ч дээ....

Ардын жүжигчин арай ч дээ....

Хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий нутаг эртний Грек, Ром чухамдаа ийм байсан байх гэмээр тансаг тайзнаа дэлхийн суут жанжин Юлий Цезарь, гэнэн томоогүй, цэл залуухан Клеопатра хоёр анх бие биенээ харж буйгаар “Клеопатра” жүжиг эхэлнэ.

Шулуухан л хэлье. Ээ Хасар Жагаа минь ээ, Юлий Цезарийг яаж байгаа юм бэ, тэр чинь хүн төрөлхтний түүхэнд суу алдраа эр зориг, эрэмгий ялалтаараа тамгалан үлдээсэн суут жанжин биз дээ, юун үг, өгүүлбэр бүрийнхээ төгсгөлд гоншигносон акцент авдаг үүлгэртсэн өвгөн бэ гэж хашгирмаар болхи тоглолтыг Ардын Жүжигчин Б.Жаргалсайхан бидэнд үзүүлэв. Дүрийн харизм, биеийн өгүүлэмж, дуу хоолойны өнгө, ярианы дикц аль нь ч Юлий Цезарь битгий хэл Европын дундаж язгууртны төрхийг ч үзүүлж чадсангүй. Нөгөө л мах огтолж иддэг мангар булиадуу Хавт Хасар Ромын жанжны гоё алтан гутал, шаргал нөмрөгтэй уймарч зогсоо мэт ээ. Ийм хэцүү байдлыг Рупи буюу уг жүжгийн гүйцэтгэх продюсер Э.Идэрболд гэх гялалзсан, гоё төрхтэй /намхан л болохоос язгууртны төрх мөн өө/, эрэмгий цээл дикцтэй дүр гарч ирснээр ашгүй нэг аврав. Эндээс жүжиг арай нэг европын аристократ өнгө аяс руугаа хэлбийж эхэлж байгаа юм. Жүжгийн багийнхан Юлий Цезарийг ямар хэмжүүрээр сонгож авсан нь сонин. Магад Б.Жаргалсайханы оронд П.Цэрэндагва тоглосон бол дүрийг зүрх, тархинд тасхийтэл бүтээж, жинхэнэ Ардын жүжигчний эрэмбийг харуулах байсан биз.   

Урлагийн тайзан дээр дуу хоолойны өнгө, амны хайрцаг, үгийн дикц гэгч хичнээн чухал юм бэ! Ардын жүжигчин Н.Сувдын ур чадвар, ид шид, нэр алдар ердөө түүний тэр гоё дикц /үгийн дуудлага/, интонацид оршдог ажээ. Ардын жүжигчин маань үүнийг онолын түвшинд заалгасан байх магадтай. Эс бөгөөс тэр ерөөс хувирдаггүй жүжигчин бололтой. Тэгвэл яаж яваад Ардын жүжигчин болсон нь гайхалтай.

Ц.Хүсэлбаатарын хясаанд нуусан баатар

Жүжгийн эхлэл энэ хэсэгт Клеопатра буюу Н.Баярмаа уйлганасан, уймарсан, учраа олохгүй жаахан бүсгүйн дүрээр бидэнтэй уулзав. Гоо үзэсгэлэн, суу залиараа тухайн цаг үеийнхээ хоёр суут жанжныг өөртөө дурлуулж, урхидаж явсан хүчирхэг эмэгтэй гэдэг төсөөлөл бидэнд бий. Харин Н.Баярмаа энэ хэсэгт өөр Клеопатраг бүтээжээ. Магад найруулагчийн шийдэл байсан байж болно. Юлий Цезарь түүнийг агуу их Клеопатра болгосон гэж үзүүлэхийг зорьсон байж болох. Нөгөөтэйгүүр партнерынхаа тоглолтод “ураа татагдсан” байж ч болох. Харин жүжгийн хоёрдугаар хэсэг эрч хүчтэй, хэмнэлтэй, бүхэлдээ Грек, Ромын байлдан дагуулалтын дуулиант үе ийм л байсан байх гэмээр энэ хэсгийг Н.Баярмаагийн хүчирхэг, цээл дуу хоолой, өвөрмөц европ маягийн гоо үзэсгэлэн, жүжигчин П.Баттөр /Марк Антони/-ийн буурьтай тоглолт, залуу жүжигчин Х.Сумъяадорж /Октавиан/-ийн гялалзсан, эрч хүч бүхий өнгө аяс ёстой яралзтал өргөөд явчих нь тэр. Ялангуяа Х.Сумъяадорж залуу жанжин Октавианы дүрийг ямар гоё бүтээв ээ. Нэг тийм эрхэмсэг хэрнээ эрэлхэг, “интелгентный” ром жанжин. Урлагийн авьяас үнэхээр удамшдаг ажээ. Эмч болохоор анагаахт суралцаж байгаад хоёрдугаар дамжаанаасаа сургуулиа орхиж СУИС-д элсэн орсон гэв үү дээ. Ирэх өдрүүдэд Х.Сумъяадорж бидэнд олон сайхан дүр бүтээж, оюун сэтгэл баясгана гэдэгт үл эргэлзнэм.

Гоо үзэсгэлэн чухал уу, дуу хоолой чухал уу

Гол дүр Н.Баярмаагийн тухай хэдэн үг. Тэр үнэхээр дээдсийн хүрээний, дээгүүр эрэмбийн цор ганц эмэгтэй жүжигчин юм биш үү. Энэ цаг үедээ! Магад хэтрүүлж хэлбэл АЖ Н.Сувдаас хойш төрсөн цор ганц гоё жүжигчин эмэгтэй гэчихэд хилсдэхгүй болов уу. Түүний европжуу аристократ төрх, өндөр нуруу, маш гоё торгон, цайвар арьс бол урлагийн тайзнаа ёстой эрдэнийн чулуу шиг үнэт “олдвор”. Норагийн дүрээр драмын тайзнаа дебют хийж байсан түүнийг анхлан театрын үүдээр орсон үест Х.Баатар найруулагч нөгөө гоё хоолойтой охин хаана байна гэж байсан юм гэнэ лээ. Тэр цагаас Н.Баярмаа Н.Сувдын бүтээж байсан бараг бүх дүрд тоглосон гэдэг.

Жүжигчин хүнд сайхан дуу хоолой, сайхан төрх заяана гэдэг гагц нэг хүний ч аз завшаан биш нийт үзэгч олон, найруулагчдын аз, од гэлтэй. Баярлалаа, Н.Баярмаа!

С.Сансаргэрэлтэхийн хөгжим 

Жүжгийн хөгжим гоё. Хөгжим хэрэв ярьдаг бол нэг тийм араб маягийн, Мянга нэгэн шөнийн үлгэр хөгжмийн хэлээр ийм байсан болов уу гэмээр санагдана. Магад бүр Туркийн “Аугаа зуун” цуврал сериалын хөгжим шиг ч юм шиг. Хөгжмийн зохиолч нь Сангидоржийн Сансаргэрэлтэх аж. Энэ эрхэм сүүлийн жилүүдэд Америкт аж төрж, зохиол бүтээлээ туурвих болсон. Энэ удаад “Клеопатра” жүжгийн хөгжмийг зохиож, нээлтийнх нь үеэр ирж оролцчихоод чимээгүйхэн буцчихжээ. Барьж авч ярилцлага авах байсан хүн!

Жүжгийн тайз, тайзны зураг болоод шийдэл гоё. Эргэлдэж солигддог тайз, дүрс графикийн тусламжтайгаар шилжиж солигддог орон зай. Технологийн шийдлийг ухаалгаар ашиглажээ. Ер нь энэ жүжгийн продюсингийн тал өөлөх юмгүй. Харин утга санаа, агуулга, найруулага хийцийн тухайд мэргэжлийн театр судлаачид нь үнэлэлт дүгнэлтээ өгөх биз ээ. Жүжгийн хэлэх гэсэн гол санаа нь гоо үзэсгэлэнгийн хүч, эмэгтэй хүний хүч хийгээд энэрэнгүй сэтгэл, эр зориг, үнэнч сэтгэл хүний оршихуйн хамгийн үнэт зүйл болохыг урлаг, тайзны хэлээр өгүүлэх гэж зорьсон болов уу. Тун ч феминист хандлагатай жүжиг.

Театрын шинэ стандарт

Театр, кино, урлагаар амьсгалдаг учраас гуравдугаар сар хамгийн гоё сар. Хэдэн жилийн өмөн алдарт “Фауст“-аар хөшгөө нээж, “Орфей” театр мэндэлж байсан бол энэ удаад домогт “Клеопатра”-гаар “Монгол” хэмээх гоё нэртэй театр мэндэлж буйгаа зарлан мэдэгдсэн нь энэ. Монголын шинэ үеийн залуус цөстэй, зоригтой, гоё амбицтай байна гэж бахархан бодохын сацуу Азийн цээжинд орших, соёл иргэншлийн түүхийн тухайд харьцангуй цөөн жилийн настай, нүүдэлчин угсаатай бидний хувьд энэ бол омогшиж, бахархам сайхан үйл явдал мөн юм.

Театр гэдэг нь үзүүлэх, харуулах гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл театр бол тайзан дээрээ ч, заал танхимдаа ч гагцхүү гоё сайхныг үзүүлэх харуулах, гоо сайхныг таашаан мэдрэх ариун тансаг орон зай байх учиртай. “Монгол театр” чухам энэ үзэл баримтлалыг жанжин шугамаа болгож, цаашид ялгарлаа тодорхойлох болов уу. “Клеопатра” жүжиг үүднээсээ хоймор хүртлээ тансаг, нүд гялбам, тайз декорациас авахуулаад жүжигчдийн хувцас хэрэглэлд ихээхэн хөрөнгө, хүч хаясан нь нүднээ илт. Гол дүрийн даашинз өмсгөл, титэм сэлт гэхэд хичнээн чамин тансаг гээ. Түүнийг өмсөж, амилуулж буй жүжигний гоо үзэмж, арьсны өнгө, биеийн харьцаа ч яасан тансаг сайхан юм. Үзэгчийн суудлаас тийм бодитой гоё, гоо сайхныг мэдэрч суух таашаал ажээ.

“Монгол театр”-ын уг жүжгийн найруулагч А.Чингүн, гүйцэтгэх продюсер Э.Идэрболд, гол дүр Клеопатрад тоглосон жүжигчин Н.Баярмаа нар хамтран байгуулсан аж. Энэ гурваас гадна нэг нууц ноёнтон, чинээлэг этгээд байгаа даа, маш их хөрөнгө зарсан байна шүү дээ гэж надаас гадна олон хүн таамаглан бодсон гэсэн. Өөрөөр хэлбэл “Клеопатра” жүжигт үнэхээр их хөрөнгө, хүч, сэтгэл шингэжээ гэсэн үг. 

М.УРАНЧИМЭГ

 

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

Уржигдар 12 цаг 20 мин

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

Уржигдар 11 цаг 57 мин

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

Уржигдар 10 цаг 31 мин

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 70 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ

2026-03-09

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

Уржигдар 09 цаг 47 мин

"Тусгаар Тогтнол" бошиг сахигч киног бүтээхэд 157.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-03-09

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

Уржигдар 14 цаг 58 мин

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

Уржигдар 17 цаг 00 мин

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

Уржигдар 15 цаг 47 мин

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Сурталчилгаа