Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хороо буюу Тасганы овооны уулзвар орчимд 100 хувь нарны сэргээгдэх эрчим хүчинд суурилсан цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх цогц байгууламж байгуулах төсөл энэ сард эхэлнэ.
Төслийг “Маймонсоорс” ХХК санхүүжүүлж, гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус цогцолбор нь байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн дэвшилтэт шийдэл болохоос гадна цахилгаан автомашин хэрэглэгчдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилготой. Мөн нарны сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар агаарын бохирдол, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахилгаан автомашины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, 2023 оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 709 цахилгаан автомашин бүртгэлтэй байсан бол мөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 1061 болж өсжээ. Түүнчлэн 2022 оноос хойш нийт 1561 ширхэг цахилгаан автомашин импортлогдсон нь энэ төрлийн дэд бүтцийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
