Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Дани улсын Копенхаген хотноо болж буй цахим спортын CS2 тэмцээнээс Монгол Улсын "The MongolZ" баг хасагдах шатанд шалгарсан анхны Ази баг болсон. Тэгвэл өнөөдөр 22:00 цагаас "The MongolZ" Мэйжорыг цааш үргэлжлүүлэх эсэх чухал тоглолтыг Бразилын "paiN" багийн эсрэг хийхээр болжээ. Хожигдсон нь гэртээ харих бол хожсон нь дахин нэг тоглолтыг хийх болно.
"The MongolZ" өчигдөр Бразилын Legacy багтай учраа таарч 2:0 харьцаатай буулган авсан юм. Тус баг эхний шатанд ОХУ-ын AMKAL ESPORTS, Хятадын Lynn Vision багийг хожсон. Дараагийн шатанд "FaZe", "Vitality", "Spirit" зэрэг дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөнө. CS2-ын хамгийн өндөр шагналын сантай "PGL Major Copenhagen 2024"-д дэлхийн шилдэг 24 баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг Ази тивийн төлөөлөл болон оролцож байгаа юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
