Долоо дахь жилийн ЗАГАТНАА БУЮУ ГЭРЛЭЛТ

Долоо дахь жилийн ЗАГАТНАА БУЮУ ГЭРЛЭЛТ

Үнэндээ гэрлэлтийн талаар би олон юм ярих эрхгүй. Туршлагагүй учраас. Гэхдээ амьдралын мөн чанарыг заавал өөрийн биеэр туулж байж мэдэрч, ухамсралах шаардлагагүй, юун тулд хүнд оюун ухаан заяасан билээ гэж үздэг нэг амбиц байна. Амбиц гэснээс дуртай үгсийн маань нэг. Гэр бүл сонголт бол хүний хамгийн их амбицтай хандах ёстой цөөн зүйлсийн нэг гэж бодно. “Эр хүний амбиц, карьер, хэтэвчний хэмжээг дагуулж яваа эмэгтэйгээс нь харж болно”! Сэтгүүлч Б.Ганчимэгийн олон алдартай ишлэлүүдийн нэг.

Гэрлэлтэнд хандах амбицын тухайд түүнтэй бүхэл насаараа амьдрах учраас, үлдсэн бүх цаг хугацаа, орон зай дахь амьдралын өгсөлт, уруудалт түүнтэй хамааралтай байх учраас, түүнд зориулж амьдрах учраас хамгийн их бодож, болгоомжилж байж хандах ёстой сонголт. Магадгүй хэн нэгэн, хайр дурлалаас үүдэлтэй гэрлэлтэнд тэгтлээ рационал байр сууринаас хандах ямар хэрэг байнаа! Сэтгэл татагдаж хайрлаж дурласан л бол гэрлэхээс юунд татгалзана гэж, цэвэр ариун хайр сэтгэл гэдэг чинь хүнд л заяасан цорын ганц ариун сайхан мэдрэмж энэ тэр гэх байх л даа.

Тийм ээ, гэрлэлтэнд хайр дурлал чухал үүрэгтэй. Гол шийдвэрлэгч хүчин зүйл мөн. Яагаад гэвэл хүн өөрт буй эрх чөлөө, өөрийнхөө төлөө амьдрах эгоист хандлагыг зөвхөн хүчирхэг хайр сэтгэлээр л арилжиж чадна. Гэхдээ дурлалын мэдрэмж агшин зуурын сэтгэл хөдлөл, хайр бол зуурдын сэтгэл байдаг учраас (Аугаа их хайр аугаа их оюун ухаан хоёр нэг дор оршдоггүй. Далай лам) гэрлэх хүртлээ өндрөө авахын тулд үүнээс давж гарсан мөнхийн эрх ашиг заавал байх ёстой. Эсвэл бий болгох ёстой. Энэ нь ижил сонирхолтой байх, оюун санааны зэрэг зиндаа ойролцоо байх, бие биеэ хүндэтгэдэг байх гэх мэт хүмүүсийн нийтлэгийг бий болгодог ердийн үзүүлэлтүүд. Энэ тухай нэрт нийтлэлч Баабар, “Хэн ч ертөнцийн хуулиар хамтын амьдрал зохиодог ч түүнд амьтны зөнгөөр хандаж болохгүй. Хүн насаараа амьдрах хүнтэйгээ ижил сонирхолтой, сэтгэхүйн хувьд адил зиндааных байх ёстой. Сонирхол зөрчилддөгөөс салалт их үүсдэг байх аа. Хамтын сонирхолгүйгээр тэр олон жилийг яаж давна!” гэж тун онож хэлсэн нь бий.

Иймээс л гэрлэлтэнд рационал байр сууринаас хандах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм. Энэ номонд ярилцлага нь орсон антропологич Д.Бум-Очир, яруу найрагч Р.Эмүжин хоёроос иш татмаар байна. Францад гэр бүлийг долоон жилээр баталдаг бөгөөд хосууд хамтын амьдралын долоо дахь жилээ давж гарсан бол гэрлэлтийн баталгаа нь хүчинтэй хэвээр үлдэнэ, хэрэв салахаар шийдсэн бол заавал шүүхэд хандахгүйгээр хоёр тийш болох эрх зүйн зохицуулалтыг Францын төр хийсэн тухай Д.Бум-Очир доктор ярьж байгаа юм. Хамтын амьдралын долоо дахь жилдээ хосууд хамгийн ихээр салж, салалтын өргөдөл шүүх дээр “traffic” үүсгээд байсан учраас ийм зохицуулалт хийж л дээ.

20-р зууны гоо сайхны идеал алдарт Мерилин Монро, жараад оны хүүхнүүдийн шүтээн Хэмпри Богарт нарын тоглосон “Долоо дахь жилийн загатнаа” гээд нэг хөөрхөн кино байдаг. Тун ч боловсронгуй, үлгэр жишээ дунд орчим насны эр үзэсгэлэнт гэргий, хөөрхөн хүүтэй. Эхнэртээ ч хайртай. Гэтэл гэрлэснээс хойш долоо дахь жилийн мөчлөг дээрээ дээд байрны хөрш хөөрхөн шаргал үстэд сэтгэл татагдаж, хачин болж байгаа тухай кино. Бүхэлдээ гэр бүл, түүнд хандах эр хүний сэтгэл зүйн драматургийн тухай. Ер нь гэр бүлүүдийн заавал дайрч гардаг уйдах, залхах, сонирхолгүй болох хэд хэдэн мөчлөгүүд байдаг тухай сэтгэл зүйчдийн зөвлөгөө олон байдаг юм билээ. Гоо үзэсгэлэнт сахиусан тэнгэр, төгс төгөлдөр эр хүн хэн ч байлаа гэсэн зайлшгүй дайрч, туулж гардаг сэтгэл зүйн бэрхшээл, нугачаа нь эл уйдах мөчлөг юм шиг билээ. Мөчлөгүүдээ бахархал, хаттайгаар давж гарсан гэр бүлүүд цаашид урт удаан амьдрах жамтай юм уу даа. Ялангуяа долоо дахь жилийн загатнаа бол ердийн гэр бүл болгонд тохиолддог ердийн бэрхшээл бололтой байдаг.

Хайр дурлалын бал сар ердөө гурван сар, харин халуунаараа байх боломж ердөө гурван жилийн настай гэж байгаа. Үүнээс цааш гэр бүл гэдэг хайр дурлал, чөлөөт сонголтын үндсэн дээр бий болсон институци үр удмаа үлдээх, хайрлах хүний төрөлхт инстинкт, хосууд бие биедээ дассан сэтгэл хоёр дээр тогтож үлддэг байна.

Харь элгийн нэгнийг хайрлаж, хариуцлага хүлээсээр байх анхдагч материалист шалтгаан нь үр хүүхэд, харин идеалист шалтгаан нь дассан сэтгэл гэж үзье. Дассан сэтгэл хэр их хүчтэй бол? Сэтгэл зүйн болон амьдралын тав тухаа алдаад туучихгүйн тулд хайргүй болсон ч гэсэн ханилсаар байдаг уу? Үүн дээр Эмүжин тун ч идеалист, цэвэр ариун сэтгэлийн үүднээс ханддаг нь хайргүй болсон атлаа ханилсаар байдаг нь арчаагүй хүний шинж гэж байгаа юм. Энэ бол нэлээн дээд оюун санаа, тун ч идеалист сэтгэлээс гарах үг л дээ. Энэ ертөнцөд маш олон зүйлийг эд хөрөнгө, эдийн засаг гэгч айхтар зүйл далд гараар зохицуулдаг шүү дээ. Үүнд энгийн нэгэн сул дорой хүн автаж, хөтлөгдөхөөс яах билээ. Гагцхүү ихээхэн хүчирхэг оюун санаа, хүчирхэг оршихуй л эдийн засагчилагдсан харгис капитализмаас холуур өнгөрч чадах билээ.

Эерэг талаас нь авч үзье л дээ. Хосууд үнэхээр soul mate (оюун санааны амрагууд гэж хэлмээр санагддаг)-үүд байж болно шүү дээ. Тэгвэл заавал тэр мөчлөг энэ тэрийг туулахгүй өнгөрч болно байх аа. Өөрийн туршалгаас үзэхэд оюун санааны түвшинд ярилцдаг, ойлголцдог найзаасаа өнөөг хүртэл, бүтэн 12 цаг яриад суусан ч уйдаагүй л явна. Soul mate заавал эсрэг хүйсийн байх албагүй, гэхдээ хүнд ядахдаа нэгийн зэрэг ийм найз байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Хувь тавилангийн бэлэг ч байж болно. Тэгэхээр эцсийн гаргалгаа нь хэрэв боломж байвал soul mate-ээ ол. Түүнтэйгээ суу. Эсвэл хэрвээ гэрлэсэн бол, урт удаан, утга учиртай сайхан амьдралыг цогцлооё гэвэл оюун санаа, сонирхол хобби, зүрх сэтгэл хүнд ямар л сэтгэл зүйн болон рационал мөнхийн хэрэгцээнүүд байдаг юм, тэр бүхнээ нэг түвшинд хөгжүүлье. Тэгвэл зөвхөн маханбодын шалтгаантай хүсэл, хэрэгцээ (энэ нь голцуу богино настай байдаг) хэзээ ч үл уйдах хязгааргүй оюунлаг хэрэгцээгээр сүлэлдэж харилцаа, гэрлэлт бат бэх аз жаргалтай болох юм биш үү. Энэ нь нөхөрлөлийн сайхан мэдрэмж ч байж болно.

Бертран Рассел, “Өнөөгийн ертөнцөд гэрлэсэн эхнэр, нөхөр хоёр хэн хэндээ туйлаас үнэнч байх боломжгүй юм. Гэхдээ ямар ч нөхцөл байдал үүслээ гэсэн тэд хэн хэнийхээ үнэнч анд нөхөр нь байх ёстой” гэсэн бол “Нөхөрлөл нь дурлалаас гадна хүндэтгэлийг өөртөө багтаадаг тул хайр дурлалаас илүү” хэмээх хэний ч юм ишлэл ч дэвтэрт минь дурайж байна. Нөхөрлөл бол хамгаас сайхан, хамгаас комплексгүй, хамгаас адармаа бэрхшээлгүй хамгийн сайхан хэлхээ холбоо мөн. Хүмүүсийг хамаатуулдаг өөр бусад төрлийн хэлхээ холбоонуудаас хувь хүнд хамгийн их аз жаргал, утга учир, сэтгэлийн амар амгаланг нэгэн зэрэг бэлэглэж байдаг харилцаа холбоо зөвхөн нөхөрлөлийн сэтгэл байх гэж боддог.

Гэхдээ нөхөрлөл болгон сайхан түүхтэй, сайхан төгсгөлтэй байдаггүй. Тэгэхээр Мишель де Монтены хэлсэнчлэн дундаж түвшний хүмүүст нөхөрлөлийн тухай яриа хамаагүй байх. “...Дурлал гээч нь хэдийгээр бидний чөлөөт сонголтоос үүддэг ч эмэгтэй хүний хайрлах хайрыг яагаад ч нөхөрлөлтэй харьцуулан адилтгах боломжгүй билээ. Түүний гал дөл хавьгүй илүү хурц, халуун, эргэлт буцалтгүй гэдгийг би бүрэн хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ бол ухаан дутмаг, хийсвэр, хувирамтгай дөл бөгөөд халууран дагжим өвчин юм. Тэгвэл нөхөрлөлд ганцхан хүнийг дулаацуулан ивээх биш хоёр нөхрийг ижилхэн хамарсан эн тэнцүү, бат тогтвортой, хэнийг ч шатаан шархадуулах зүйл үгүй тийм тааламж, аятай таатай халамж дотносол байдаг. Гэрлэлтийн тухайд гэвэл анх сэдэж ахуй яг тэр үедээ л сайн дурынх байдаг. Ихэвчлэн эрс өөр зорилготой хийгддэг хэлцэл болохынх нь (түүний үргэлжлэх хугацаа бидний хүсэл бодлоос хамаардаггүй) тухайд ярихаа болъё гэхэд түүний дотор учрыг нь олоход хэцүү, адгуусан сэрэл мэдрэмжийн явц саармагц л энэ хэлхээгээ таслахад бүрэн хангалттай илүүц зүйлс өчнөөн мянгаараа бий. Тэгэхэд жинхэнэ нөхөрлөлд өөрөөс нь өөр ямар ч тооцоо, бодлого байдаггүй билээ. Үүн дээр нэмж нэгэн үнэнийг шуудхан хэлэхэд, дундаж хэмжээний эмэгтэйчүүд энэхүү эрхэм дээд хэлхээ холбоо буюу нөхөрлөлийг бүрдүүлж сахих чадваргүй байдаг. Тэдний сэтгэл зүрх удаан хугацааны бат бөх нөхөрлөлийн ичгэвтэр гэмээр шинжүүдийг тэсвэрлэхүйц тогтвортой байдаггүй. Үнэхээр сэтгэл зүрхний таашаал бие махбодынхтой сүлэлдсэн тохиолдол гарвал дээрх зан байдал саад тотгор учруулахгүй байж болох л доо. Гэхдээ л эмэгтэйчүүдийн хоорондох үнэн бат нөхөрлөлийн жишээ өнөө хэр нэг ч олдоогүй, түүнчлэн эртний ертөнцийн гүн ухааны бүхий л сургуулиудын нэгэн дуугаар баталсанчлан хүүхнүүдийг энэ ярианаас хасах нь зөв юм”. Энэ бол Мишель де Монтены “Нөхөрлөлийн тухай” эссений нэг хэсэг нь. 17-р зууны сэтгэгчдийн нэг тэрээр энд дундаж хэмжээний хүүхнүүд гэж нэлээн патриарх байр сууринаас бичиж л дээ. Минийхээр бол дундаж хэмжээний хүн гэж залруулмаар санагдана.

Би эмэгтэй учраас хүйсээ өмгөөлж хамгаалаад байгаа юм биш л дээ. Энэ хорвоод хүйсийн биш хүний л мөн чанар гэж байдаг гэдэгт эргэлзэж байсангүй. Бидний эргэн тойрны амьдрал ч үүнийг баталсаар ирсэн. Маш арчаагүй, олхиогүй эрчүүд ч хорвоогоор дүүрэн л байна шүү дээ.

За энэ ч яахав, үндсэн сэдэвтээ оръё. Хэрхэн нөхөрлөдгөөс нь хүний чанарыг таньж болох нь. Нөгөө талаас эхнэртэйгээ, нөхөртэйгээ анд сайн найзууд болох эсвэл анхнаасаа анд сайн найзтайгаа гэрлэх сонголтын боломж бидэнд бий. Тийм биз? Үзэгдэх гоо үзэмж, тухайн нөхцөл байдалд үүссэн дурлал хайр богинохон настайг ухаарч харин оюун санаанаас бий болсон, хоёр хүний оюун санаа огтлолцож буй тэр цэг дээр бат бэх сайхан нөхөрлөл, сайн гэрлэлт үүсдгийг мэдчихвэл бидний хамтын амьдралын олон асуудал шийдэгдэнэ гэж найдна. Энэ үзэл санаа “Гранд” сэтгүүлийн нийтлэлийн бодлого, “Цэнхэр оймстууд” номонд орсон ярилцлагуудад тодорхой хэмжээгээр шингэсээр ирсэн билээ.

2017 он. М.Уранчимэг

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

Уржигдар 14 цаг 56 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

Уржигдар 13 цаг 15 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Уржигдар 12 цаг 03 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Уржигдар 11 цаг 13 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

Уржигдар 10 цаг 37 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

Уржигдар 10 цаг 04 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

Уржигдар 10 цаг 01 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Сурталчилгаа