Ч.Ган-Инж: Хорт хавдар хэнийг ч ялгахгүй

Ч.Ган-Инж: Хорт хавдар хэнийг ч ялгахгүй

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангийн дүү стилист Ч.Ган-Инж 6 сарын өмнө хорт хадвартай болсноо гэнэт мэдсэн тухайгаа олон нийтийн сүлжээнд хуваалцаж байсан билээ. Хоёр охины ээж, хүний сайхан гэргий энэ үзэсгэлэнт бүсгүй аймшигт өвчний өмнө бууж өгөхгүйгээр тэмцэж байгаа нь олон арван хүнд амьдрах итгэл хайрлаж байгаа билээ. Тэрээр хэрхэн өвчинтэйгээ тэмцэж байгаа, хэн, хэн түүнд өмөг түшиг болж буй талаар болон бүх хүнийг эрт илрүүлэгт орохыг дараах постоороо уриалжээ.

Халзан өдрүүдийн тэмдэглэл

Толинд өөрийгөө ганцаараа удаан хугацааны дараа харан зогслоо. Хаана янзлуулдаг вэ гэж байнга асуудаг урт намирсан үсний минь оронд халзан толгой, сар алхсалгүй хийлгэдэг байсан дэрэвгэр сормуусны оронд шингэрч унасан цөөн хэдэн сормуус хөмсөг, урт ганган хумсны оронд сэмэрч харалсан богинохон хумснууд...химийн тариа хийлгэдэг эгэмний цаана арьсан доор минь оруулан оёсон суулгацандаа эхэндээ дасахгүй байсан ч одоо биеийн минь нэг хэсэг болжээ. Олон удаагийн хатгалтаар авдаг эдийн шинжилгээний ул мөр болсон соривнууд, оёдолын үзэмжгүй сорив тэр үеийн тэвчимгүй өвдөлтүүдийг сануулна. Чөмөг соруулж авна, яс эмтэлж авах хэрэгтэй, элэгрүү 20,30см зүүг хатгаж эд хавчиж авах хэрэгтэй гээд л эмч нарын яриа учраа олохгүй төөрсөн бодлын минь дунд орон гаран өнгөрч өвдөлтөндөө чичирч байсан дурсамжууд дахин өвдөлтөөр ирэх шиг мэдрэгдэнэ. Муу мэдээний араас муу мэдээ ирээд л эцэстээ сүүлийн шатны хорт хавдар гэх үгийг сонсоод ээж ааваасаа нуун мэтроны суудал дээр мэгшиж буруулан нэг уйлж аваад гарахдаа юу ч болоогүй мэт гацуурханы хажууд зураг авахуулан явсан дурсамж саяхан санагдана. Түүнээс хойш үсээ хусуулахдаа нэг нулимс дуслуулж, ээжийгээ түшээд хэсэгхэн уйлж, нөхрөө тэврээд мэгштэл уйлж 3 удаа тэсвэрийн хязгаараа сэтгэл минь даван урссан билээ. Шинэ жилээ тэмдэглэх гээд л ямар үдэшлэгт орох уу аль даашинзаа өмсөхүү гэж бодож баясаж явсан би 6 сарын дараа энд хүний нутагт өөрийгөө танихгүй болтлоо сульдан төөрөлдөн сууна гэж санасангүй.

Химийн тарианы дараах өдрүүд хордлого ямар үгээр юу гэж тайлбарлахаа мэдэхгүй. Хамгийн хүчтэй тунгаар олон төрлийн химийн тариаг нэг дор хавсарч хийж байгаа тул хоруу чанар нь их байдаг юм билээ. Бодох төдийд огиж харанхуй хүнд юм дараад л дараад л байх шиг мэдрэмж төрнө. Бүх бие халуу шатан, толгой задарч, давчдан амьсгал авахад бэрх болох үед яах ёстойгоо мэдэхгүй аврал эрнэ. Энэ бүх мэдрэмжийг тайлбарлаад ч ойлгохгүй, яг дэргэд байгаа хүн ч ойлгохын аргагүй учир нь чи л зөвхөн энэ бүхнийг мэдэрч, чи л ганцаараа даван туулах учир. Хичнээн хайртай хүн чинь ч өмнөөс чинь өвдөж чадахгүй тул энэ гүнзгий хар нүхнээс чи л өөрийгөө чирч гаргаж чирээд л чирээд л туйлдсан ч чирээд л явах ёстой. Бууж өгөх энд сонголт биш. Учир нь бууж өгнө гэдэг үхэл гэсэн үг.

Саяхан гялалзаж явсан намирсан үс дэрэвсэн сормуус өв тэгш цэвэрхэн урт хумс өндөр өсгийт өөгүй бариу хувцаснууд минь өөр ертөнцийн зүйл мэт санагдаж хэдхэн сарын өмнө үнэ цэнтэй байсан энэ зүйлс одоо надаас алс хол санагдана. Буцаад ирэхгүй зүйл биш гэдгийг мэдэж байгаа ч эмэгтэй л хүн хойно эхэндээ хамгийн хүнд эмзэг тусч хэсэгтээ дасахгүй хэцүү байдаг юм байна. Гэхдээ энэ л үед толинд харан зогсохдоо намайг үзэсгэлэнтэй болгодог зүйл үнэндээ юу байсныг ойлгосон юм. Миний үс, миний нүд, миний уруул ч биш миний харц болон миний нүүр дүүрэн инээмсэглэл байсан юм билээ. Хичнээн халзан будаг шунх урт сормуусгүй ч инээхдээ миний нүдэнд гэрэлтэх тэр цог унтраагүй цагт би үзэсгэлэнтэй хүчтэй хэвээр байсаар байх юм байна гэдгийг ухаарсан. Тэгээд л өөрийгөө хэзээ хэзээнээс илүү байгаагаар нь хайрлаж эхэлсэн. Ямар ч нэмэлт, ямар ч хийсвэрлэлгүй чин үнэн өөртэйгөө тулж энэ оногдсон давааг биеийн хүчээр биш гагцхүү сэтгэлийн хүчээр давах ёстойг ойлгосон. Сэтгэлээ хичнээн хүчтэй байлгах хэрэгтэй ч заримдаа сэтгэлээ тэвэрч тайвшруулах ёстойг ухаарсан. Ховорхон ганцаараа байх цаг хугацаа олдох тул хайртай хүмүүсээ зовоохгүйн тулд нэг удаа албаар ганцаараа үлдэж өөрийгөө анх удаа хоёр гараараа тас тэвэрч Яагаад би гэж? Яагаад би гэж? асуун уйлаад л байлаа. Би өдийг хүртэл бүх чадахаараа сайн байхаар хичээсэн. Би бүх хүнийг хайралсан, би сайн охин, сайн дүү, сайн эхнэр, сайн ээж, сайн найз байхыг хичээсэн. Амьдралынхаа туршид нэг ч хорт зуршилгүй амьдарч, бага ангидаа тэргүүний сурагчаас авахуулаад нийгэмд гараад хийсэн бүх ажилдаа хамаг хүчээ дайчлан төгс гүйцэтгэхийг хичээдэг байлаа.

Нэг ч удаа зогсолтгүй хичээгээд л, хичээгээд л...гүйгээд л гүйгээд л...зүрх минь заримдаа амархыг хүсэвч толгой минь амарч чаддаггүй өөртөө алдах боломж олгодоггүй, бусдыг хайрласан шигээ өөрийгөө хайрлаж уучилж мэддэггүй хатуу миний шаардлагад бие сэтгэл зүрх минь цуцан бууж өгсөн мэт гэнэт л би зогь тусаад эргэн тойрноо ажихад хүрэв. Зогсохоос аргагүй болсон учир нь би хавдар туссан...энэ үед л би өөрийгөө анх удаа өрөвдөж үзлээ. Хэзээ ч өөрийгөө өмнө нь өрөвдөж бол үзэж байсангүй. Хөөрхий дөө, эвий дээ гээд өөрийгөө тэврээд анх удаа энэнээс илүү яах вэ, чи сайн байлаа, одоо хангалттай гэж хэлсэн. Тэгээд тайвшраад эргэн тойрноо чимээгүй ажиглаж эхэлсэн. Байнга намайг бүчин байгаа мэт байдаг байсан сошиал надаас тэртээ алсран дин дин хийх чимээ байхгүй тул би хааяа л нэг биеэ гайгүй байх үед надад санаа зовсон найзууддаа хариу өгөх гэж тйишээ шагайх болж. Дотор бачууран амьсгал авахад бэрх болох хордлогоо давахын тулд өдөр бүр арав заримдаа хорин мянга алхана. Ээждээ хөтлүүлээд яг л багынх шигээ элдэв хуучны дурсамжуудыг хөөрөн алхаад л алхаад л байна. Өдөр бүр тамир тэнхээ нэмэх гэж хийж өгөх удаан идээгүй ээжийн гарын хоолнууд хамгийн амттай. Зүгээр байгаа нь л өмөг түшиг болох аав минь энэ өвчнийг даваад гарнаа гэх шиг инээн өглөөг угтах нь сайхан. Зарим өдрийг цаг бүрийг нь шүдээ зуун тэсэж дуусгаад хүйтэн болж хөрсөн биеэ наагаад унтах хань минь халзан байсан ч хөөрхөн байна гэдэг чиний гоо үзэсгэлэн жинхэнэ батлагдлаа шүү гээд толгойг минь үнсэж эрхлүүлнэ. Сатаарч өвчнөө мартаж ядан байгааг минь хамгаас сайн мэдэх ах минь яаж байна яахуу гэж асуухгүй зүгээр л өмнөөс минь бүхнийг төлөвлөж дагуулаад гарна. Тэгээд л хичнээн ядарсан ч нэг мэдэхэд дагаад л инээгээд баясаад явж байна. Намайг энэ хорвоогийн хамгийн хүчирхэг superwoman гэж боддог эгч минь яаядаа гээд сууж байхад минь чи яаж ийм мундаг байдаг байна, миний дүү үгүй ээ нээрээ чи л муу хавдрыг ингэж мундаг давнадаа гээд л жоохон охин шиг хөөргөнө. Хол ойроос хийж чадах бүхнээрээ туслахыг хичээх заримдаа тусалж чадахгүй байгаадаа бухимдах хөөрхөн найзууд, сайхан ахан дүүс минь...Хичнээн их хайрлагдсан хүн гэдгээ эдгээр өдрүүдэд хамгийн ихээр мэдэрлээ. Юу энэ амьдралд үнэ цэнтэй вэ? Энэ асуултын хариултыг мэддэггүйдээ биш мартсан явдаг юм билээ.

Гэр бүл, хайр, тэдэнтэйгээ зураглаж яваа дурсамжууд...энэ л миний амьдралын утга учир аз жаргал тайвшрал минь юм. Хоёр хөөрхөн шулагнасан зулзаганууд минь тэдэнтэйгээ өнгөрөөх энгийн өдрүүдийн цангинасан инээд чихэнд минь цангинаж, халзан толгойг минь сэнгэнүүлэн салхилах намуухан салхи, дотор онгойсон хэдэн өдрийн сиймхийд уух тэр кофены амт...яасан их аз жаргал вэ, ямар хувь заяагаар би ийм азтай энэ хүмүүстэй учирч ийм сайхан амьдраа вэ. Яг л энэ мөчид би хамгийн аз жаргалтай, хамгийн дүүрэн тайван, хамгийн үзэсгэлэнтэйгээр оршиж байна. Тиймээ амьдрах сайхан, зүгээр л орших сайхан. Энэ амьдралын минь үнэ цэн, өөрийн минь оршихуй ямар сайхныг өөрт минь ухааруулах гэж, үлдсэн амьдралын минь замыг илүү сайхан засах гэж магадгүй миний энэ даваагаар бусад хүмүүсийг дамжуулан сэрээх гэж надад энэ гашуун боловч үнэн сорилтыг өгөө бизээ. Хэдэн сарын өмнө бусдыг эрт илрүүлэгт уриалсан бичлэг 1,6 сая хүнд хүрч олон олон хүмүүс шинжилгээ өгч эхнээсээ цөөнгүй хүмүүс хавдартай явсанаа мэдэн аз болж эхэн үе дээр нь мэдэж арга хэмжээ авч эхэллээ баярлалаа гэсэн зурвасууд ирсээр байна. Та бүхэнд дахин нэг удаа өөртөө хайртай хүүхдүүдийнхээ өмнө харуцлагатай байж эрт илрүүлэг, бүтэн биеийн шинжилгээ заавал хийлгэхийг уриалая. Давж гараад дахин инээн уулзах өдрийн төлөө энэ бичвэрийг энд үлдээе.

2024.04.05.

Бусан хот, БНСУ.

Ч.Ган-Инж

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

Уржигдар 14 цаг 56 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

Уржигдар 13 цаг 15 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Уржигдар 12 цаг 03 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Уржигдар 11 цаг 13 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

Уржигдар 10 цаг 37 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

Уржигдар 10 цаг 04 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

Уржигдар 10 цаг 01 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-14

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

2026-05-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-14

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

2026-05-14

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Уржигдар 12 цаг 29 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

2026-05-14

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Уржигдар 11 цаг 48 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

2026-05-14

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Сурталчилгаа