Шинэ Аннаг анхны Аннатай харьцуулах хэрэггүй!  

Шинэ Аннаг анхны Аннатай харьцуулах хэрэггүй!  

Анна Каренина бол үнэхээр үзэх тоолонд өөр өөр мэдрэмж, өөр өөр ухаарал өгдөг сонин бүтээл ажээ. Анхны тавилтыг нь 2020 онд үзэхэд гол дүрийг бүтээсэн Н.Баярмаагийн гоо үзэсгэлэн, хүчирхэг тоглолтыг бишрээд дууссан бол энэ удаагийн Анна Каренинагаас огт өөр буюу амьдрал, хайр, гэр бүл гэж үнэхээр ийм л олон өнгө будагтай, өөр өөрийн зовлон жаргалтай байдаг даа гэх илүү нас тогтсон хүний ухаарал маягийн мэдрэмж давамгайлав аа. Ухаандаа хамгийн эрхэмсэг, хамгийн зөв гэр бүл бол гүн Шербацкаяагийнх бол Каренины гэр бүл бол гэр орон, ялангуяа ноёны Каренины зүрх сэтгэлд нэр төрөө эрхэмлэх хатуу үзэл, хатуу ёс суртахуун, бюрократ соёл нэвчсэн гэр бүл. Харин Стивагийнх бол маш түгээмэл, эрчүүд нь зугаацаад явж байх, эхнэрүүд нь гэртээ хүүхэд төрүүлээд, бүхнийг уучлаад, тэвчээд байж байх ёстой мэт нийтлэг, хуучинсаг гэр бүл. Хамгийн гоё дүр нь залуу ноён, эдлэнгийн эзэн Левинийх. Эцэстээ гүн Шербацкаяагийн бага охин цэцэг шиг үзэсгэлэнт Киттитэй сууж байгаа нь энэ жүжгийн хамгийн гоё хэсэг. Магадгүй өвгөн Толстой амьдралыг, амьдралын олон өнгийг үзэж, туулж дуусчихаад ийм олон өнгө бүхий гэр бүл, хувь заяа байдгийг дээрх гэр бүлүүдийн хоорондох “контраст”-аар харуулсан биз ээ.

Гэр бүл гэдэг жааз, жаазан дахь зураг. Энэ билэгдлийг авч ашигласан найруулагчийн шийдэл угаасаа гоё. Охиноо төрүүлчихээд сэтгэл зүйн тэнцвэрээ алдан, дэмийрч буй Анна алтлаг төмөр хаалганы цаана тийчлэх нь хайргүй ч гэр бүл, ёс суртахуун хэмээх хүлээсэнд амьдрах хүүхнүүдийг алтан торны шувуу гэдэгтэй утга дүйнэ. Орчин цагт гэхдээ гэр бүл, ёс суртахуун хэмээх хүлээснээс илүү мөнгө хөрөнгөний төлөөх эрх ашиг илүүтэй үйлчлэх болсон нь гунигтай байдаг аа. Анна Каренина хүн төрөлхтөн илүү романтик, гэгээн байсан үеийн зохиол бүтээл учраас өнөөг хүртэл бидний сэтгэлд хүчирхэгээр амьдарсаар буй биз гэх бодол төрнө.

Шинэ Анна хэр байна вэ гэж үү? Харьцуулахгүй байя ч гэсэн тэр хүссэн хүсээгүй өмнөх Анна буюу жүжигчин Н.Баярмаатай харьцуулагдана. Би ч мөн адил Н.Баярмаагаас хэр тоглоо бол, яах бол гэсэн бодолтой явж орсон. Гэвч минийхээр харьцуулах хэрэгггүй санагдсан. Яагаад вэ гэж үү? Яагаад гэвэл О.Хонгорзул өөрийнхөө Аннаг бүтээжээ. Ялдам энхрий, сул дорой Анна. Амьдралын асар драматик эргүүлгэнд хөл алдан нүд нь янзага шиг бүлтэгнэх хөөрхийлэлтэй гэвч ялдам хонгорхон Анна. Угаас хүүхэн бүхний дотор Анна өөр өөрийнхөөрөө амьдардаг. О.Хонгорзулын дүр төрх нь, дуу хоолой нь, байгаа байдал, нас зүс нь өөр Аннаг бүтээжээ гэсэн үг. Хоринтавхан настай О.Хонгорзулын тайзан дахь анхны гол дүр гээд бодохгүй юу. Харин ч санасаныг бодвол дуу хоолой, дикц нь суучихсан, наснаасаа намбалаг артист юм билээ. Хэр чадлаараа өөрийнхөө Аннаг бүтээсэн. Улам сайжрах буй за. Дөнгөж эхлэл шүү дээ.

Харин жүжиглэлтийн тухайд хэт “монотонный” буюу нэг хэмийн тоглолтыг үзүүлсэн. Эх зохиол дээрх Анна бол эсрэгээрээ, амьдралын нугачаа даваа, уналт босолтыг ёстой туучих шиг болсон бүсгүй. Дээдсийн хүрээний ёс журамтай, үзэсгэлэнтэй, ихэмсэг гэргийгээс ичгүүргүй, шившигтэй дурлалт бүсгүй болтлоо доош унасан дүр шүү дээ. Хэн байгаад хэн болсныг дүрийн шугамаа алдахгүй гаргах нь цэвэр жүжигчний ур чадвар гэхэд буруутахгүй биз ээ. Амжилт хүсье Лора!

Яралзсан сайхан Вронскийг бидэнд бүтээж өгсөн залуу жүжигчин Т.Сэргэлэн. Хүүхэн бүрийн сэтгэлийг соронз мэт татах цэргийн залуу дарга Вронский гэж чухамдаа ийм ихэмсэг хэрнээ яралзсан сайхан хархүү байсан байх гэмээр дүрийг тэр бүтээж чадсан. Л.Дэмидбаатар агсаны гарын шавь энэ хархүү гэхдээ хаа сайгүй хөглөрөөд явдаггүй үнэ цэнэтэй, төрх шигээ эрхэмсэг нэгэн. Түүний рост, харизм түүнийг хол замд хөтөлж, олон гоё дүрийг бидэнд бэлэглэх биз ээ.     

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд одоо ч тайзан дээрээ амьдарсаар, дүр бүтээсээр байгаа нь хичнээн гоё вэ! Дал гарсан насандаа тэр тоглосоор буй нь, тэгэх тусмаа домогт Аннагийн дүрийг бүтээж байгаа нь хичнээн бахархам, хайрлам бэ. Энэ эрхэм хүн бол энэ ягаан театрын амин сүнс, сахиусан тэнгэр байх аа. Яг л ингэж бодсон. Баярлалаа танд.

Алдарт Хасар Жагаа, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин С.Сарантуяа. Та нар бүгдээрээ миний хотын зүрхэн тушаа орших гоё ягаан театрын сахиусан тэнгэрүүд ажээ. Та бүгдийн нуруун дээр Монголын театр, театрын өнгө, даац явдаг ажээ. Мэхийн ёсолъё та нар нарт.

Туслах дүрүүдийг энд бүр онцгойлон магтмаар. Хөнгөн явдалтай ч, сайхан сэтгэлт Стива /Н.Отгонбат/, тосгоны газрын эзэн, үнэнч, зөв сэтгэлт Лева /Б.Шинэбаяр, цэмцгэр, ихэмсэг Щербацкий ван /П.Цэрэндагва/, сурвалжит хүрээний нэр нөлөө бүхий хатагтайн дүрийг бүтээх М.Тогтохжаргал. Бетсийн дүрийг тийм гоё гаргасан энэ бүсгүй нээрээ өмнө нь хаана явсан юм бол оо. Найруулагчдын хаагуур өнгөрсөн юм бол гэж бодсоон.

Киттид тоглосон залуу жүжигчин Ц.Цэлмэг бол зүгээр хайр. Цэвэр ариун, залуу халуухан Китти Шербацкая авхай эх зохиол дээрээ чухам ийм л энхрий, гэрэлтсэн хонгорхон бүсгүй байх гэж бодтол бүтээсэн. Зан араншинтай нь царай зүс, өмсгөл хувцас нь зохицсон ч гэж юу гэхэв. Ай гэрэлт залуу нас аа гэж... 

Ийм шидээврүүдийг нэгэн гарт базаж, нэгэн тайзнаа гаргаж, хэнд ямар чадвар, ямархан өгөгдөл байдгийг яг хэр хэмжээнд нь гаргаж, дүр оноож, бүтээл туурвисан найруулагч Н.Наранбаатар танаа мэхийе. Төрийн соёрхолтын түвшинд дэлхийн сонгодогуудтай танилцуулсаар ирсэн таны эрхэм сайхан авьяас мандан бадартугай.

М.УРАНЧИМЭГ 

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

Өчигдөр 14 цаг 56 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

Өчигдөр 13 цаг 15 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Өчигдөр 12 цаг 29 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

Өчигдөр 12 цаг 03 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Өчигдөр 11 цаг 48 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Өчигдөр 11 цаг 13 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

Өчигдөр 10 цаг 37 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

Өчигдөр 10 цаг 04 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

Өчигдөр 10 цаг 01 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Уржигдар 15 цаг 12 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Уржигдар 12 цаг 09 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Уржигдар 11 цаг 59 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

Уржигдар 09 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 09 цаг 07 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Уржигдар 08 цаг 30 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Уржигдар 08 цаг 30 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

Өчигдөр 12 цаг 29 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Уржигдар 11 цаг 59 мин

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

Өчигдөр 11 цаг 48 мин

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Уржигдар 12 цаг 09 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Сурталчилгаа