2025 оны шагналтнуудын хамгийн, хамгийн
Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?
Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?
Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан
"Маск" продакшны жүжигчин Ц.Ганзориг бодибилдингээр хичээллэж, тэмцээнд оролцжээ. Тухайлбал Ц.Ганзориг МБФХ-ноос зохион байгуулж байгаа 33 дахь удаагийн УАШТ “Монголын МИСТЕР 2024” тэмцээн болж, тус тэмцээний фитнес ангилалд дөрөвдүгээр байр эзэлжээ.
Өдгөө 43 настай Ц.Ганзориг 20 гаруй насны залуустай мөр зэрэгцэн, нэг тайзнаа гарсан тухайгаа цахи хуудастаа хуваалцжээ.
Тэрээр " МБФХ 33 дахь удаагийн УАШТ “Монголын МИСТЕР 2024” тэмцээний /Фитнес ангилалд/ амжилттай оролцож 4р байранд орж өөрийгөө ялан дийллээ. 43-тай Ганзо нь 20 гаруй настай залуустай нэг тайзан дээр гарлаа.120 хоногт, 16 кг хасч 69 кгтай оролцлоо. Намайг хурцалж, урлаж, шаглаж өгсөн багш Saingerel Baterdene даа мөргөе. Ширхэг будаа, дусал усны үнэ цэнэ, тамирчин хүний асар их тэвчээр шалгуурыг мэдэрлээ. GAN Sports Center хамт олонд талархлаа. Gundee Zorigoo найздаа баярлалаа. Хайртай гэр бүлийнхэндээ баярлалаа. Энэ бол миний хувьд дөнгөж эхлэл…" гэжээ.




Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
