Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Сурагч ахуйгаасаа “Цоглог” драмын дугуйланд суралцан уран бүтээлийн гараагаа эхэлж, улмаар СУИС-д жүжигчний мэргэжил эзэмшиж байх үеэсээ “Boom town” хамтлаг байгуулан дуулж, бүжиглэж залуусын танил болсон уран бүтээлч бол О.Тэмүүжин.
Оюутан цагаасаа хошин урлагийн хамтлаг, продакшнуудын тоглолтод оролцдог байсан тэрбээр ажлын гараагаа “Х ТҮЦ” ‘продакшнаас эхэлсэн юм. Тэнд ажиллах хугацаандаа уран бүтээлийн олз арвин байсны зэрэгцээ ирээдүйн эхнэрээ ч сонгож, гэр бүлээ ч төвхнүүлээд амжсан.
Тэрбээр “Ийм нэгэн дурлал” киноны Туулайхүү, “Хайрлаж болох уу” киноны зочид буудлын эзэн, “Сарны нулимс” олон ангит киноны дурлалт залуугийн дүрээр үзэгчидтэй анхлан уулзсан бол түүнээс хойш “9009”, “Цэлмэг тэнгэр”, “Хувь тавилангийн ээдрээ”, “Гурван найз”, “Болсон явдал”, “Гурван найз яасан байх нь уу”, “Их хотын залуус”, “Муу нүүрт”, “Гацуурхан”, “100 жилийн ганцаардал”, “Хотулун гүнж”, “Баян боол” зэрэг 20 гаруй дэлгэцийн уран бүтээлийн гол дүрд тогложээ.
Өдгөө “Эмоци” продакшны продакшныг үүсгэн байгуулж, 10 дахь жилдээ ажиллаж буй юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
