Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Дэлхийн алдарт зохиолыг тайзнаа амилуулдаг "ОРФЕЙ" театрын ээлжит шинэ жүжиг ирэх аравдугаар сард нээлтээ хийх нь. Жүжиг бүрээрээ нийгэм, цаг үеийн том толь болж чаддаг "Орфей" театр энэ удаад Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" романыг сонгожээ.
Жил бүр дэлхийн сонгодог зохиолыг тайзнаа амилуулдаг тус театрын найруулагч М.Батболд анх 2019 онд И.В.Гётегийн алдарт бүтээл “Фауст”-ыг олны хүртээл болгож байв. Үүний дараа “Гэм зэм”, “Опал”-ыг тайзнаа амилуулсан. Харин өнгөрсөн хавар “1984” романаас сэдэвлэсэн постдрам жүжгийг олны хүртээл болгосон нь мөн л үзэгчдээс өндөр үнэлгээ авч, цаг үеэ олсон жүжиг хэмээн олны таашаалд нийцсэн. Тэгвэл Үй Хуагийн "Амьдрахуй" романаас сэдэвлэсэн драмын жүжигт чухам хэн тоглох, романыг хэрхэн үзэгчдэд хүргэх нь Хятадын уран зохиол сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байна.
Тэгвэл "Амьдрахуй" жүжиг ирэх аравдугаар сарын 1-нд Соёлын төв өргөөнд тоглогдохоор тов гарчээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
