Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Кино контентын зах зээлд хүч түрж буй VOO-гийн хамт олон бусд ижил төрлийн компаниудаас өөрийн original series-ууд гаргадгаараа ялгардаг. Саяхан дөрвөн жилийн ойгоо тэмдэглэсэн уг хамт олон өдгөө нийт 21 original series буюу өөрсдийн санхүүжилтээр цоо шинэ уран бүтээлүүд төрүүлээд байна.
Тус хамт олон найруулагч, жүжигчин Б.Амарсайхантай хоёр удаа хамтарсан бөгөөд эхнийх нь "Хохирогч" олон ангит кино. Харин удаах нь өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээс үзэгчдэд хүргэсэн "Орлон тоглогч" олон ангит кино юм. Сэтгэлзүйн драм, тэр дундаа ээдрээт төрөлд тооцогдох эл киноны гол дүрд Б.Амарсайханаас гадна үзэгчдийн эчнээ дуртай Ч.Очгэрэл, залуу жүжигчин Э.Билэгтмаа, Ч.Түвшинтөгс болон АНУ-д ажиллаж амьдардаг жүжигчин Б.Ноба нар тоглосон юм.
Нээлтээ хийснээсээ хойш үзэгчдийг уйдаагаагүй эл цуврал шинэ рекорд тогтоогоод байна. Тодруулбал, "Орлон тоглогч" кино VOO-гийн хамгийн их их үзэгчтэй уран бүтээлээр шалгарсан байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
