Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Америкийн кино урлагийн домог, алдарт жүжигчин, кино найруулагч Клинт Иствүүд 1930 оны энэ өдөр АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод мэндэлжээ. Тэрбээр ойролцоох Пьемонт хотод өссөн бөгөөд 1949 онд тус хотынхоо ахлах сургуулийг дүүргэсэн байна. Ахлах сургуульд байхдаа Клинт хөгжим сонирхдог, техник оролддог хүү байв.
Тэрбээр 1951 онд АНУ-ын армид татагдаж байжээ. 1953 онд халагдсаныхаа дараа Лос-Анжелес хотын коллежид элсэн, кино урлагт суралцаж эхэлсэн байна. Кино урлагт анхлан хөл тавьсан эхний жилүүддээ вестерн төрлийн киноны эерэг дүрүүдэд тоглож байлаа. Харин найруулагч Сержио Леонетой хамтрах болсоноор нэр алдарт хүрэх замаа нээсэн гэхэд болно.
1960-1980 оны туршид вестерн адал явдалт төрлийн кинонуудын гол дүрүүдээрээ Клинт Иствүүд Холливуудын хамгийн алдартай жүжигчин болсон билээ. Харин 1993 оноос буюу сүүлийн жилүүдэд найруулагчийн ажлаар уран бүтээлээ туурвиж буй.
25 настайдаа анхныхаа кинонд тоглосон Клинт Иствүүд Америкийн кино салбарт зүтгэсэн 70 шахам жилийн хугацаанд уран сайхны нийт 66 кинонд гол болон туслах дүр бүтээж, 33 кинонд продюсероор ажиллажээ. Тэрбээр хамгийн сүүлд “Juror No.2” нь уран сайхны киноныхоо зураг авалтыг хийж дуусгажээ. Энэ нь түүний найруулж буй 40 дэх уран сайхны кино бөгөөд мөн ажиллах сүүлчийн кино нь болж байгаа ажээ.
“Оскар”-ын дөрвөн удаагийн шагналт Клинт Иствүүд “Алтан бөмбөрцөг” кино наадмын дөрөв, “César awards”-ын гурван удаагийн шилдгээр тодорч байв. Мөн Италийн Венецийн кино наадмын “Алтан арслан” шагнал, Ирвинг Г.Талбергийн нэрэмжит шагналыг хүртэж байжээ.
Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 94 нас хүрлээ. #Төрсөн_өдөр #Birthday
Posted by ReelNews on Thursday, May 30, 2024
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
