Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монголын түүх соёлтой холбоотой нэгэн өвөрмөц чухал дурсгал болох Их эзэн Чингис хааны Магтуу найрал дууны пянзыг "Чингис хаан" музейд хүлээлгэн өглөө. Тус пянз нь 1940 онд Японы "Columbia label"-ээс эрхлэн хэвлүүлсэн "Азийн дуу хоолой" хэмээх цоморлог бөгөөд музейд гардуулж хадгалуулах арга хэмжээний үеэр дууг сэргээн тоглуулсан юм.

Түүнчлэн цаашид тэмдэглэлт баярын өдрүүд, Чингис хааны тахилгын үеэр хүндэтгэлийн танхимд тусгайлан залж дуугаргаж байх аж. Их эзэн Чингис хааны Магтуу найрал дууны пянзыг удахгүй "Чингис хаан" музейн дээд давхарт байгуулагдах "Чингис хааны дэлхийд түгсэн өв дурсгал" танхимд залах юм. Уг танхимд дэлхий даяар түгэн тарж бүтээгдсэн эд өлгийн болоод соёл урлагийн дурсгалуудыг нэгтгэн цуглуулж хэн бүхний үзэх очих дуртай бахархал, танин мэдэхүйн танхим болгохоор төлөвлөж буй юм байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
