Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Хэвлэл мэдээллийн томоохон группийг эзэмшигч Руперт Мердок 93 насандаа тав дахь удаагаа гэрлэжээ. Мердок Орос гаралтай молекулын биологич, 67 настай Елена Жуковатай АНУ-ын Калифорни мужийн Бэл Эйр дэхь усан үзмийн эдлэн газартаа хуримласан байна. Тэд энэ оны гуравдугаар сард сүй тавьсан юм.
Мердок өмнө нь дөрвөн удаа гэрлэж байсан бөгөөд сүүлийн эхнэр нь Rolling Stones хамтлагийн дуучин Мик Жаггертай удаан хугацаанд ханилж байсан модель Жэрри Холл байв. Өнгөрсөн онд консерватив радио нэвтрүүлгийн хөтлөгч Энн Лэсли Смиттэй сүй тавьсан ч сар хүрэхгүй хугацааны дараа цуцалж байлаа.
Австралид төрсөн Мердок нь The Wall Street Journal, Fox News зэрэг нөлөө бүхий хэрэгслүүдийг багтаадаг дэлхийн гурван тив дамнасан аварга том мэдээллийн сүлжээг эзэмшдэг бөгөөд Форбс сэтгүүл хөрөнгийн хэмжээг нь $20 тэрбум орчим гэж тооцоолсон байдаг.
Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бизнесийн удирдлагаа хүү Лакланд шилжүүлсэн юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
