Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Францын довтлогч Киллиан Мбаппегийн "Парис Сайнт Жэрмайн" клубтэй байгуулсан гэрээ энэ сарын 30-нд албан ёсоор дуусгавар болж буй. Тэгвэл тэрбээр эл гэрээгээ дуусмагц шинэ гэрээ үзэглэхээр болжээ. Тодруулбал, Испанийн Эзэн хааны клуб "Реал Мадрид" баг түүнийг авснаа зарлаад байна. Ингэхдээ таван жилийн гэрээ хийх бөгөөд энэ хугацаанд тэрбээр 75 сая еврогийн цалин авна. Мөн Испанийн багийг сонгосныхоо төлөө 150 сая еврогийн урамшуулал нэмж авах юм байна. Түүгээр ч зогсохгүй өөрийн нэр орсон бүтээгдэхүүний тодорхой хувийг авахаар тохиролцжээ.
Ташрамд, тэрбээр "Реал Мадрид"-д очих тохироогоо өнгөрсөн хоёрдугаар сард хийж, энэ улирлын дараа Францын багаа орхих болсноо зарласан юм. Гэвч түүнийг явах болсноо зарласантай холбоотойгоор "Парис Сайнт Жэрмайн" баг нь сүүлийн гурван сарын цалинг нь өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж болзошгүй гэнэ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
