Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
“Алтан Дорнод Монгол” ХХК-иар овоглодог, бизнесмен Тордайн Ганболд 1971 оны энэ өдөр Улаанбаатар хотод төржээ. Түүний өвөг эцэг нь Хөдөлмөрийн баатар, “Саятан жолооч” хэмээх Самбуу гэж хүн байжээ. Харин эцэг нь Архангай аймгийн харъяат Шаравын Тордай.
Түүний хүүхэд нас одоогийн 12-р хороолол буюу Сансрын тунелийн урд талын есөн давхар байранд өнгөрчээ. Орос 14 гэгддэг сургуулийг төгсөж, улмаар гадаад хэлний дээд сургуулийн франц хэлний анги дүүргэсэн Т.Ганболд орос, англи, франц, герман хэлтэй. Мөн Герман улсад маркетинг менежментээр, СЭЗДС-д бизнесийн удирдлагаар суралцсан аж.
Хүүхэд байхаасаа ганзагын наймаа хийж, үе тэнгийн найзуудтайгаа мөрөөдөж, зүтгэж, горьдож явсны дүнд наймаачид компанийн хэв маяг руу шилжиж, зохион байгуулалтад орох үед буюу 2000 онд “Пайонеринг интернэшнл” ХХК-иа үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж эхэлсэн гэдэг. Тэрбээр өдгөө “Корпорэйт”, “Алтан Дорнод Монгол” гэх их “айл”-ыг толгойлж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
