Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
“Роскосмос”-ын сансрын нисэгч Олег Кононенко сансарт 1000 хоног өнгөрүүлж, шинэ дээд амжилт тогтоожээ.
Түүний амжилт нь сансрын анагаах ухаан, ирээдүйд үйлдэх гараг хоорондын нислэгийн бэлтгэл ажилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Удаан хугацааны нислэг нь ирээдүйн гараг хоорондын нислэгт шаардлагатай хүний нөөц чадварыг судлах боломж олгодог.
Олег Кононенко Олон улсын сансрын станц дээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард эх дэлхийдээ буцаж ирэх гэнэ. Тэр үед түүний сансарт өнгөрүүлсэн хоногийн тоо 1110 болох аж.
Сонирхуулахад, Олег Кононенко 2008 оны дөрөвдүгээр сард “Союз ТМА-12” хөлгөөр анх удаа сансарт нисэж байжээ. Тэрбээр ОХУ-ын Баатар цол хүртэж байсан юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
