Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
"The Sun" сонин дуучин, жүжигчин Лэди Гагагийн зургийг нийтэлжээ. Тодруулбал, өнгөрсөн өмралтын өдрөөр Леди Гагагийн дүү Натали Жерманоттагийн хуримын ёслол болсон юм. Эл ёслолд оролцохдоо дуучин Леди Гага бариу хар богино даашинзаар гангарчээ. Гэхдээ энд даашинзны тухай биш, даашинзны цаанаас товойх түүний илт мэдэгдэхүйц гэдсийг онцолжээ. Ингэхдээ "The Sun" сонин "Поп од анхны хүүхдээ хүлээж байна" хэмээн тодотгосон байна. Леди Гага дүүгийнхээ хуримын ёслолд сүүлийн дөрвөн жил хамтран амьдарч буй найз залуу Майкл Поланскийн хамт иржээ. Мөн түүний ядам хуруунд сүй тавьсныг илтгэх очир эрдэнийн шигтгээтэй бөгж үзэгдсэнийг дурдсан байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
