Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Талын салхи 2024” олон улсын мото наадам энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8, 9-ний өдрүүдэд болно. Энэ жилийн фестивальд БНХАУ, ОХУ, БНСУ-аас нийт 450 орчим моточид оролцох юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран зохион байгуулж буй уг наадам Цонжинболдогт болно. Эл наадам жилээс жилд цар хүрээгээ тэлж буй. Тухайлбал, уг наадамд оролцогч, сонирхогчдын тоо 2023 онтой харьцуулахад 20 хувиар өссөн аж. Мөн мото аялал хийдэг ААН-ийн тоо нэмэгдсэн бөгөөд БНХАУ, ОХУ-аас зорин ирэх жуулчид, оролцогчдын тоо өсжээ. “Талын салхи 2024” олон улсын мото наадмын үеэр мотоциклын чөлөөт үзүүлбэр, үзэсгэлэн, мото сонирхогчдын тэмцээн, галын шоу, DJ шоу, циркийн үзүүлбэр зэрэг арга хэмжээ болно.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
