Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Дуучин G-Dragon буюу Квон Жи-Ён Өмнөд Солонгосын шилдэг их дээд сургуулиудын нэг KAIST-ийн механик инженерийн тэнхимд зочин профессороор уригджээ. Тэрбээр 2026 он хүртэл ажиллах бөгөөд энэ хугацаандаа манлайллын сэдвээр лекц уншиж, KAIST-ийн бакалавр, магистрын оюутнуудад соёлын арга хэмжээ зохион байгуулах аж.
"Big Bang" хамтлагчийн ахлагч G-Dragon саяхан KAIST-ийн спорт цогцолборт зохион байгуулсан "Innovate Korea-2024" арга хэмжээний үеэр албан тушаалын гэрчилгээгээ авчээ. Энэ үеэр тэрбээр "Шинжлэх ухааны олон суут хүмүүсийн өлгий болсон KAIST-д зочин профессороор томилогдсон нь нэр төрийн хэрэг" гэжээ.

G-Dragon зочин профессорын хувиар манлайллын лекцүүдээр дамжуулан дэлхийд нэр хүндтэй уран бүтээлчийн хувьд туршлага, амьдралаа хуваалцахаар төлөвлөж, оюутнуудад ертөнцийг үзэх алсын хараа, ойлголтыг өгөхийн зэрэгцээ өөрсдийн салбартаа анхдагч болох урам зориг, сорилтуудыг өгөхөөр төлөвлөж байгаа аж. Одоогоор түүний лекц унших тов тодорхойгүй байгаа ч энэ ондоо багтаан үйл ажиллагаагаа эхлүүлэх гэнэ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
