Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Их Британийн хаан III Чарльзын хөрөг бүхий мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргажээ. Тэрбээр хоёр жил орчмын өмнө төрийн тэргүүний суудлыг залгамжилсан билээ. Чарльзын хөрөг 5, 10, 20, 50 фунт стерлингийн шинэ мөнгөн дэвсгэртүүд дээр гарсан бөгөөд түүний эх, хатан хаан II Элизабетийн хөрөгтэй мөнгөн дэвсгэртүүд мөн гүйлгээнд ашиглагдсан хэвээр байх юм.
Харин хааны хөрөгтэй зоосыг 2022 оны арванхоёрдугаар сард буюу II Элизабетийг таалал төгссөнөөс хойш хэдхэн сарын дараа гүйлгээнд гаргасан юм. Англид хаад, хатдын хөргийг 1000 гаруй жилийн турш зоосон дээр байрлуулж ирсэн боловч II Элизабет бол Британийн мөнгөн дэвсгэрт дээр дүрээ мөнхөлсөн анхны хатан хаан байв.
Английн банкны ерөнхийлөгч Эндрю Бэйли “Чарльз хааны хөрөг бүхий шинэ мөнгөн дэвсгэртийг гаргаж байгаадаа бид маш их баяртай байна. Энэ бол түүхэн мөч, учир нь бид мөнгөн дэвсгэрт дээрх хаан, хатан хааны хөргийг анх удаа сольж байна” гэжээ. Хааны хөргийг байрлуулснаас өөрөөр мөнгөн дэвсгэртийн загварт өөрчлөлт оруулаагүй байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
