2025 оны шагналтнуудын хамгийн, хамгийн
Улаанбаатар номын сангийн газрын талыг Япончуудад хэн “зарсан” бэ?
Төрийн ордонд чемодан дүүрэн баримттай Оюутолгойн сонсголд зочилсон С.Баярцогт юу хэлэв?
Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан
“Жинжиймаа” киноны Хонгорзулын дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Д.Ганцэцэг 1979 оны энэ өдөр Улаанбаатар хотод төржээ. Сэргэлэн адтай, алаг нүдэн Д.Ганцэцэг СУИС-ийг 2000 онд ганцаараа улаан дипломтой төгсжээ. Оюутан ахуйгаасаа УДЭТ-т ажиллаж, “Надаар тоглосон хайр”, "Бооцоо", “Хайрын виз”, “Цахлай”, “Гамлет”, “Тэнгэрийн хүү” гэхчилэн түүхэн, орчин үеийн, сонгодог гээд бүх төрлийн жүжгүүдийн гол дүрүүдэд өөрийгөө сорьж байв.
УДЭТ-аасаа гарч, хэсэг хугацаанд “Хувьсал” продакшнаар “овоглосон” тэрбээр 2018 онд жүжигчин А.Ганчимэгтэй хамтран “Аримун” продакшнаа байгуулж өөрсдийн уран бүтээлээ хүргэж эхэлсэн юм. Тодруулбал, 2019 онд “Халуун зүрх” киногоо нээсэн бол 2023 оны намар “Хүний ээж” уран сайхны киногоо хүргэсэн.
Тэрбээр зөвхөн дэлгэцээр төдийгүй тайзнаас үзэгчидтэйгээ “уулзсаар” байгаа. 2021 онд “Орфей” театрынхан Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романыг жүжиг болгоход тэрбээр Улсын яллагчийн дүрд тоглосон бол 2023 онд “Мөрөөдлийн театр”-ын “Шөнө буусан аадар” уянгын драмын жүжиг, 2024 онд “Орфей” театрын “1984” пост драмын жүжигт мөн тоглосон юм.
Жүжигчнээс гадна эрх зүйч мэргэжилтэй тэрбээр энэ хичээлийн жилээс “Сити” их сургуульд жүжиглэх уран чадварын багшаар ажиллаж буй.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
