Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Бирмингем хотын хамгийн нөлөө бүхий бүлэглэл болох Шелбигийн гэр бүлийн тухай өгүүлдэг, гэмт хэрэг, адал явдал хосолсон “Peaky blinders” цувралын төгсгөлийн буюу зургаадугаар бүлэг 2022 онд үзэгчдийн хүртээл болсон. Гэвч цувралын төгсгөлд маш олон ээдрээтэй асуудлуудын зангилаа тайлагдаагүй үлдсэн учир үзэгчид дахин нэг бүлэг гарч магадгүй хэмээн битүүхэндээ найдаж байсан юм. Удалгүй “Peaky blinders” бүрэн хэмжээний кино болж гарна гэх цуурхал тарсан ч продюсеруудын зүгээс албан ёсны мэдэгдэл өгөлгүй өдийг хүрсэн.

Тэгвэл өчигдөр “Peaky blinders” цуврал бүрэн хэмжээний кино болж гарахаар болсныг “Netflix”-ээс мэдэгдэж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьжээ. Гол дүрд мэдээж Томас Шелбигийн дүрийг бүтээсэн жүжигчин Киллиан Мерфи тоглох ба найруулагчийн үүргийг цувралын эхний бүлэгт ажиллаж байсан Том Харпер гардан гүйцэтгэхээр болжээ.
Бүрэн хэмжээний киноны зураг авалт 2024 оны сүүлчээр эхлэх бөгөөд 2025 онд үзэгчдийн хүртээл болгох төлөвлөгөөтэй байгаа аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
