Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Испанийн "Реал Мадрид" клубийн бразил довтлогч Винисиус Жуниорыг арьс өнгөний үзлээр доромжилсон "Валенсиа"-гийн гурван хөгжөөн дэмжигчид найман сар хорих ял оноолоо. Ингэснээр хөлбөмбөг үзэж байхдаа эсрэг багийн тоглогчоо доромжилсон тохиолдолд ял өгсөн анхных нь болж буй юм.
Тус үйл явдал өнгөрсөн 2023 оны тавдугаар сард болсон бөгөөд хөлбөмбөгчин эрийг доромжилсон гурван этгээдийн цэнгэлдэхэд орох эрхийг нь хоёр жилээр хасаад зогсохгүй шүүх хурлын бүх зардлыг төлүүлэхээр болжээ.
Ла Лигийн тэргүүн Хавьер Тебас арьс өнгөөр ялгаварласан үзэл Испанид байж болохгүй гэж үзэж буйгаа илэрхийлж, шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн юм. Мөн Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны ерөнхийлөгч Жианни Инфантино Х.Тебастай ижил бодолтой гэдгээ ярьсан байна.
Шүүх хурлын үеэр сүүлийн хоёр жилийн хугацаанд Винисиус Жуниорыг арьс өнгөөр доромжилсон утга бүхий 16 тохиолдол бүртгэгдсэнийг прокурорууд танилцуулжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
