Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдөр /2024.06.26/ албан ёсоор хаасан. Тэгвэл сонгуульд нэр дэвшигчид суталчилгааны өдрүүдэд хичнээн төгрөг зарцуулснаа тайлагнадаг билээ. Иймд ҮАГ-аас гаргасан нэр дэвшигчдийн сурталчилгааны тайлангийн задаргааг цувралаар хүргэж байна.
Тухайлбал ХОМ-тээ нэг ч орон сууцгүй боловч 19,3 тэрбум төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн УИХ-ын гишүүн, 2024 оны сонгуульд МАН-аас 2-р тойрогт нэр дэвшиж буй Б.Чойжилсүрэнд хуулийн этгээд, иргэдээс нэг ч төгрөгийн хандив цуглаагүй байна. Харин өөрийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгаагаа хийсэн гэж тайлагнажээ.
Үүнээс 81.2 сая төгрөгөөр нь сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараасан бол цахим орчин ашиглах зардалд 82.5 сая, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 230.4 сая төгрөгийг зарцуулсан байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
