Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдөр /2024.06.26/ албан ёсоор хааж, нэр дэвшигчид сурталчилгааны тайлангаа ҮАГ-аас ирүүлээд буй.
Энэ удаа нэр дэвшигч Г.Занданшатар 1.8 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ. Тодруулбал, хуулийн этгээдээс 350 сая, иргэдээс 888.9 сая төгрөгийн ханвив цуглуулсан байна. Харин үүнээс 350 сая төгрөг нь хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив байсан бол нэг тэрбум төгрөгийг шилжүүлсэн иргэд, ААН-ийн гүйлгээний утга зэрэг алдаатай байсан гэх шалтгаанаар буцаасан аж.
Тэрбээр хандивын мөнгөнөөс 116.9 сая төгрөгөөр нь сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараасан 52 сая төгрөгийг радио, телевизээр сонгуулийн сурталчилгаагаа явуулахад зарцуулсан, бусад зардалд 232.3 сая төгрөгийг зарцуулсан хэмээн тайландаа дурджээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
