Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Япон улсын Итабаши хотын Хурлын дарга Танака Шунсуке, Итабаши хотын дарга Сакамото Такеши зэрэг албаныхантай уулзлаа.
Уулзалтаар хоёр хот соёл, боловсрол, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Тухайлбал, Улаанбаатар хотын нэг байршилд хамтран ногоон байгууламж байгуулахаар болжээ.
Мөн хоёр хотын сурагч, оюутнуудыг харилцан солилцох, Япон болон Монголын хэл, соёл, уламжлал, боловсролын тогтолцоотой танилцуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.
Түүнчлэн Итабаши хотын байгаль орчныг хамгаалах бодлого, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын туршлагаас судлахаар ярилцжээ.
Итабаши хот нь 32.2 км² газар нутагтай, 587 мянга орчим хүн амтай бөгөөд ногоон байгууламж, байгаль орчны тогтвортой хөгжил, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр бодлого хэрэгжүүлдэг аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.