Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент бүрдэхээр боллоо. Сонгуулийн холимог тогтолцоог ашиглан явуулсан энэ удаагийн сонгуульд тойргуудаас гадна намын жагсаалтаар олон сонирхолтой дүрүүд орж ирээд байна.
Тухайлбал Ардчилсан намд GenZ үеийн төлөөлөл хэмээн дуу хоолойгоо хүргээд байсан АН-ын төрийн нарийн бичгийн дарга 27 настай С.Цэнгүүн энэ парламентад хамгийн залуу гишүүнээр тодорч байна. Намынхаа жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн түүнийг боловсролгүй, туршлаггүй хэмээж түмэн олон шүүмжилж байв. Гэвч 1997 оны бүсгүй GenZ үеийнхнээ төлөөлж парламентад суудалтай болж чадлаа. Түүний хувьд 2013-2017 онд ШУТИС-ийн БУХИС Маркетинг, бизнесийн удирдлагын бакалавр хамгаалж, үргэлжлүүлэн 2020-2022 онд СЭЗИС-ийн Санхүү менежментийн магистрын зэрэг хамгаалжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
