Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Хувьдаа улсынхаа циркийг өмчилж, уран бүтээлчдийг гудамжинд гаргасан, барилгыг балгас болгосон хэмээн Асашёорюү Д.Дагвадорж олон нийтэд зэмлүүлж, чамгүй олон жилийг үдэж буй. Тэрбээр циркийг шинээр засварлаж байгаа гэдгээ илэрхийлэн, өнгөрсөн долоодугаар сард түүхт 80 жилийн ойг мөн тэмдэглэн хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч Асашёорюү Д.Дагвадорж өнгөрсөн хавар хорт хавдраар өвчилж, эмчилгээ хийлгэснээр нээлтийн тухай дахин ам нээгээгүй юм. Тэгвэл өчигдөр өөрийн цахим хаягтаа циркийн шинэ барилгын тухай "Аравдугаар сард дотор заслаа дуусаж, циркийн барилга ашиглалтад оруулна. Ингэхдээ 3400 хүний суудалтай олон нийтийн бүх төрлийн үйл ажиллагаа, соёл урлаг, E-спорт, хурал зөвлөгөөн, хурим, шинэ жилийн хүлээн авалт хийх боломжтой" хэмээн нийтэлжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
