Танилц:Монгол Улсын дараагийн тэргүүн хатагтайд горилогч 6 бүсгүй

Танилц:Монгол Улсын дараагийн тэргүүн хатагтайд горилогч 6 бүсгүй

Бид Тэргүүн хатагтайн тэнгэр дуудуулаад одоогийн ерөнхийлөгч нь эхнэртэй тогтсон амьдралтай хүн таараад тавтай сайхан байгаа юм. Тэргүүн охин ч гэх шиг юу ч болоод байлаа мэдэхгүй ээ мэдэхгүй. Ерөнхийлөгчид нэр дэвшихэд рейтинг болзол нь бүрдээд толгой намын 6 ид насны эр торойгоод гараад ирсэн энэ цаг дор ирээдүйн Тэргүүн хатагтайд горилогч 6 бүсгүйг танилцуулъя. 

1.    Г.Занданшатарын гэргий Г.Отгонгэрэл. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул. 1974 онд төрсөн. Зургаан хүүхэдтэй айлын тав дахь нь. Г.Занданшатарыг тухайн үеийн Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багшилж байхад нь танилцаж, 1992 онд гэр бүл болсон. Тэд салсан нийлсэн гэж жиг жуг хийх ч ерөнхийлөгчид нэр дэвшихээ хүрвэл ханийн тэнгэр дуудуулснаас анхны эхнэртэйгээ байсан нь ялалтанд өлзийтэй гэсэн төлгийг долоон буудлын Должин эмээ ч төвөггүй тавьж байна, шатарчин тоочин Зандка дарга аа! Г.Отгонгэрэл санхүүч мэргэжилтэй. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Бирмингэмийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Тэд хоёр хүү, хоёр охинтой.

2.    Ж.Энхбаярын гэргий Н.Ариунчимэг. Генералын хүүгийн гэргий болж ханьдаа 3 хүүхэд төрүүлж өгөн хоёр хүүгээ цэргийн дунд сургуульд тухайлбал, ОХУ ба АНУ-д суралцуулж удмын хэлхээг үргэлжлүүлж яваа нууцлаг мөрдөсгүй чекист хатагтай бол тэр юм. Н.Ариунчимэг Латин америк бүжгээр хичээллэж суралцсан чадварлаг бүжигчин. Мөн каратегийн гуравдугаар дантай, гадаад оронд явахдаа улс улсын онцлогийг харуулсан аяга цуглуулах хоббитой.

3.    С.Бямбацогтын гэргий Ц.Ганцэцэг. Түүнийг МАХН-ын цагаан байрны нэгдүгээр давхарт архины дэлгүүр ажиллуулж "Ху" намынхныг хундага амраалгүй архидуулж байсан эртний түүхээр нь хүмүүс сайн мэднэ. Тэд 3 хүүтэй. Нэг хүү нь УИХ-ын гишүүн бэр ижий аавдаа дагуулж ирээд байгаа. Ц.Ганцэцэг товчхондоо сонгодог гэрийн эзэгтэй сайн гэргий.

4.    О.Цогтгэрэлийн гэргий Р.Цэвэлмаа. Ханьдаа дөрвөн хүүхэд төрүүлж өсгөн 2023 онд Алдарт эхийн одон гардан авч байжээ. Нөхрийнхөө эзэмшлийн “Тэсо Рийл Эстэйт”-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Энэ гэр бүлд албан бус хоёр дах эхнэр байдаг гэж хэсэг чих амраахгүй шуугисан. Гэвчиг ерөнхийлөгчийн сонгуульд албан эхнэр орох нь дамжиггүй ээ.

5.    Лу.Гантөмөрийн эхнэр А.Туул. АН-ын экс даргын гэргий Монголбанкинд ажиллаж байсан. Amway сүлжээгээрээ даймонд цолыг хүртсэн цөөхөн монгол бүсгүйчүүдийн нэг. Энэ айлын хүргэн охин сошиал од. Гэргий нь охиноосоо дутахгүй гэлцэн А.Туулын гоё сайхныг гайхдаг хүмүүс олон бий.

6.    Н.Алтанхуягийн гэргий Э.Сэлэнгэ. Албан ёсны болж чадсан хоёр дахь эхнэр Э.Сэлэнгэ нь түүнд таван хүүхэд төрүүлж өгсөн. Анх нөхрийнхөө нарийн бичиг байлаа. Тэдний хайрын түүх гэр бүлийн уур амьсгал олон нийтэд таалагддаг. Сайн аав халамжит хань сайн сайхан гэргийтэй охид нь ч хөөрхөн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.