АН: Онц их хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргаагүй

АН: Онц их хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргаагүй

Ардчилсан нам 2026 оны арваннэгдүгээр сарын 14-нд Онц их хурал болно гэх мэдээлэл олон нийтийн дунд тархсантай холбогдуулан албан ёсны мэдэгдэл гаргалаа. Уг мэдээлэл нь бодит бус бөгөөд өнөөдрийн байдлаар Онц их хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргаагүй байгаа талаар намын төв байгууллагуудаас мэдэгдэв.

Мэдэгдэлд “Ардчилсан намын Онц их хурал 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдана гэх мэдээлэл нь албан ёсны бус болохыг мэдэгдэж байна.

Намын төв байгууллагуудаас Онц их хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргаагүй бөгөөд уг хурлыг Ардчилсан намаас зарлаагүй болно.

Иймд намын гишүүд, дэмжигчид та бүхэн баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэсэн байна.

Zoomed
Zoomed

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.