Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

Өнөөдөр (2026.09.09) Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит үйлдвэрийн газруудын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа. Сайд Б.Энхбаярын өргөн мэдүүлсэн уг шийдвэрийн хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгохоор боллоо.

Энэхүү зохицуулалтаар нийт 25 байгууллагыг нэгтгэн өөрчлөн зохион байгуулах бөгөөд ингэснээр жилд 12.5 тэрбум төгрөгийн цалингийн зардал, бусад урсгал зардлыг тооцвол нийт 30 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэж байгаа юм. Мөн эдгээр байгууллагыг улсын төсвөөс гаргаж, санхүүгийн хувьд бие даалгахаар шийдвэрлэжээ.

Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 108-аас 324 орон тоог оновчтой болгож цомхотгох ажлыг хийнэ. Улсын Их Хурлаар Төрийн өмчит компанийн тухай хууль батлагдсантай холбогдуулан эдгээр байгууллагын статусыг өөрчилж, төрийн нэрийн өмнөөс зарим чиг үүргийг хэрэгжүүлэх нийтийн үйлчилгээний зориулалттай компани болон нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулахаар боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.