"Баку 2026" Жудо бөхийн ДАШТ-д оролцохоор Монголын шигшээ баг эх орноосоо мордлоо

"Баку 2026" Жудо бөхийн ДАШТ-д оролцохоор Монголын шигшээ баг эх орноосоо мордлоо
Азербайжан улсын нийслэл Баку хотноо 2026 оны 10 дугаар сарын 04–ний өдрөөс 11-ний өдрүүдэд зохион байгуулагдах Баку 2026 насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Болдбаатар болон шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордож байна. Тус ДАШТ-д дэлхийн 96 орны 634 жудоч хүч үзнэ. Дэлхийн аваргад оролцох улсуудын эрэгтэй, эмэгтэй жин тус бүрийн тамирчдын тоо дараах хүснэгтэд харуулав.  

Эрэгтэй

Жингийн ангилал

−60 кг

−66 кг

−73 кг

−81 кг

−90 кг

−100 кг

+100 кг

Оролцох тамирчдын тоо

45

50

50

50

49

56

42

Эмэгтэй

Жингийн ангилал

−48 кг

−52 кг

−57 кг

−63 кг

−70 кг

−78 кг

+78 кг

Оролцох тамирчдын тоо

39

37

45

48

44

45

34

 
Харин шигшээ багийн бусад бүрэлдэхүүн Япон улсын Айчи-Нагояа хотод зохион байгуулагдаж буй Азийн наадамд оролцсоны дараа Баку хотноо хүрэлцэн ирж, Дэлхийн аваргадаа нэгдэн оролцоно.
Айчи-Нагояа-2026 Азийн наадамд оролцож буй тамирчдын нэрс:
Эрэгтэй:
- 60кг МУГТ Э.Ариунболд
-66кг ОУХМ К.Ёолк
-73кг ОУХМ Л.Энхдөл
-81кг ОУХМ О.Шинэбаяр
-90кг ОУХМ Ж.Энхтөр
-100кг ОУХМ Ц.Ган-Эрдэнэ
+100кг ОУХМ Б.Гончигсүрэн
Эмэгтэй:
-48кг ОУХМ Г.Наранцэцэг
-52кг ОУХМ Б.Уранзаяа
-57кг ОУХМ Т.Ариунзаяа
-63кг МУГТ Л.Энхрийлэн
-70кг ОУХМ У.Анужин
-78кг ОУХМ О.Хүслэн
+78кг ОУХМ А.Адьяасүрэн
Холимог багийн төрөлд:
-73кг ОУХМ Ж.Гансүрэн
-90кг ОУХМ Ж.Энхтөр
+90кг ОУХМ Ө.Пэрэнлэйжамц
+78кг ОУХМ Д.Номинзул нар

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.