Б.Бадамцэцэг: Албан тушаал бол эрх ямба биш, хариуцлага. Харин манлайлал гэдэг заримдаа суудалдаа үлдэхээс илүүтэй зарчмаа хамгаалах сонголт юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шийдвэрийг хүн бүр өөр өөрийн өнцгөөс дүгнэж байгаа байх. Гэхдээ дараагийн улс төрийн нүүдлийг таамаглахаас илүүтэй, энэ үйл явдлын цаана хөндөгдөж буй үнэт зүйл, хариуцлагын тухай эргэцүүлэх нь чухал.
Хоёр жилийн хугацаанд ажиллахдаа би манлайлал гэдэг зөвхөн эрх мэдэл, том шийдвэрээр хэмжигддэггүйг харлаа. Эх орноо төлөөлөх хандлага, хүнтэй харилцах соёл, зарчимдаа үнэнч байх тууштай байдал, ёс зүйг ухамсарлан ойлголоо.
Залуу үеэ таньж мэддэг, тэдний хүсэл тэмүүлэл, үзэл бодлыг сонсдог, итгэл хүлээлгэж, боломж олгон, өсөж хөгжих орон зайг нь бүрдүүлдэг байдал бол удирдагч хүний үнэт чанаруудын нэг гэдгийг ойлгосон. Залуучуудад итгэл хүлээлгэнэ гэдэг ирээдүйдээ итгэж буй нь энэ бизээ.
Хийсэн бүтээсэн бүхэн цаг хугацааны шалгуураар үнэлэгддэг. Түүхийн хуудас эргэхэд хэн юу ярьж байснаас илүүтэй, улс орныхоо төлөө юу хийж, ямар ул мөр үлдээснийг цаг хугацаа шүүнэ.
Тэр цагийг хүлээлгүй, өнөөдөр таны хөдөлмөр, зүтгэлийг харж, үнэлж, талархаж явдаг хүмүүсийн өмнөөс Эрхэм төрийн тэргүүн танд баярлалаа.
Албан тушаал өөрчлөгдөж болно. Харин эх орныхоо төлөө зориулсан сэтгэл зүтгэл, ёс зүй, үлдээсэн сайн жишиг тань цаг хугацаанд үлдэн үргэлжлэг.
Мөнх хөх тэнгэрийн дор
Монгол улс мандан бадраг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.