Г.Дамдинням: Юун рашаан, тансаглал. Японд шатахууны агуулахын хүчин чадал нэмэх санхүүжилт хөөцөлдөөд бүтэмжтэй явна

Г.Дамдинням: Юун рашаан, тансаглал. Японд шатахууны агуулахын хүчин чадал нэмэх санхүүжилт хөөцөлдөөд бүтэмжтэй явна

Ерөнхий Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийж өчигдөр эх орондоо газардлаа.  Айлчлалын бүрэлдэхүүнд сайд, дарга нар олноор багтаж, Фүжи ууланд аялж, рашаан сувилалд орж, амарч зугаалж явна хэмээн иргэд нийгмийн сүлжээгээр бухимдлаа илэрхийлж буй. 

Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням цахим хуудаснаа дараах хариулт өгсөн байна.

Тэрбээр,

Юун рашаан, тансаглал? Японд шатахууны сав, агуулахын хүчин чадал нэмэх санхүүжилт хөөцөлдөөд ажил бүтэмжтэй сайн яваад буцах гэж байна л даа.

"Үнэтэй бензин шахаж байна" гэх буруу мэдээлэлтэй байгаа гэж ойлгосон. Нэгэнт олон нийтэд эргэлзээ төрүүлэх мэдээлэл цацсан бол салбарын мэргэжилтнүүдтэй хамт өөрийн биеэр үзэж, шалгаж магадлах ажил хэрэгч урилга хүргүүлсэн байгаа. Өөрийн биеэр ирж үзээд бодит байдлыг ойлгоод ташаа мэдээлэл хийснээ засах байлгүй дээ.

Манай Засгийн газар болон яам бүх зүйлээ ил тод, үнэнээр нь мэдээлээд л яваа гэжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.